Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжлийн банкны тайланг ирэх долоо хоногт сонсохоор болов

Хуульзүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсох байсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг шалгалтын дүнтэй танилцах боломж өгөөгүй учир хойшлуулах шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр байнгын хороодын хурлын эхэнд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг сонсох мэдээл­лээс ажлын тав хоно­гийн завсарлага хүссэн юм. Уг саналыг гишүүд дэмжсэн тул тайланг ирэх долоо хоногт сонсохоор боллоо.

Харин уг мэдээллийг өгөх ёстой Хуульзүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр 200 хуудас бүхий тайлан гарсан гэсэн мэдээлэл өгчээ. Таван жилийн үйл ажиллагаанаас 700 сая ам.долларын зөрчил илрүүлсэн гэсэн байна. Ажлын хэсэг ямар ч улстөржилтгүй ажилласан гэж тэрээр тайлбарласан ч өмнөх дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан