Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коксжих нүүрсний үнэ 4-6 сарын дараа буцаад хямдарна


Австралийн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2016 оны эхнээс 3,7 гаруй дахин нэмэгдэж тонн нь 289 ам.долларт хүрээд байна. Үүний бараг 2,7 дахин өссөн дүн нь ердөө л сүүлийн дөрвөн сард буюу 8-10 дугаар сард гарчээ.
Энэ бол ердөө л дэлхий дахины ган хайлуулах үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотой гарч байгаа өөрчлөлт.  Үүнийг дагаад металлургийн үйлдвэрлэл нь коксжих нүүрсний импортоос хараат Украины эдийн засагт багагүй сөрөг нөлөө үзүүлж байгаа юм гэж украины ukrmet.dp.ua сайтад бичжээ.

Өнгөрсөн найман сард Украины коксжих нүүрсний импорт 24 хувиар өсч 7,8 сая тоннд хүрсэн гэж “Укрметаллургпром” мэдээлж байна. Гадаадас авч байгаа нүүрс нь өнгөрсөн онд нийт хэрэглээнийх нь 62 хувийг эзэлж байсан бол энэ жил 66 хуь болж өсчээ. Ийм байдлаар гангийн нь үнэ төдий л өсөөгүй байхад украины металлургийн үйлдвэрийнхний  нүүрсэнд зарцуулах  зардал өсөөд байгаа юм.

Коксжих нүүрсний үнэ ингэж огцом өссөн нь  дэлхийн зах зээлд ёстой санамсаргүй зүйл болж байна гэж болно. Хэргийн гол нь коксжих нүүрсний дэлхийн томоохон хэрэглэгч Хятадад ийм нүүрсний хомсдол үүссэнтой холбоотой. Учир нь Хятадын эрх баригчид улс орныхоо нүүрс олборлолтыг бууруулах бодлого баримталж эхэлсэн. Эхлээд үр ашигггүй уурхайнуудыг хаах арга хэмжээ авсан бол дараа нь уурхайнуудын ажлын өдөр жилд 330 байсныг  276 хоног болгон бууруулсан. Ажлын өдрийг ингэж цөөлсөн нь коксжих нүүрс олборлох хэмжээг багасгасан байна.

Үүний зэрэгцээ Хятадын хойд нутгаар долоо, наймдугаар сард үерийн аюул нүүрлэсэн нь бас нэрмээс болж байна. Үерийн улмаас нүүрс олборлодог гол гол мужуудаас бүтээгдхүүн тээвэрлэдэг авто зам, төмөр зам ихээхэн гэмтэж тээвэр саатуулсан. Ийм л болохоор Хятадын металлургийн үйлдвэрийнхэн аргагүйн эрхэнд гадаадаас нүүрч авахад хүрсэн юм. Ердөө есөн сарын дотор хятадын импортоор авдаг нүүрсний хэмжээ 17 хувь өсч 56 сая тоннд хүрлээ. Гэлээ ч хэрэглээг бүрэн хангааж чадахгүй байна.

Дээр нь АНУ-гаас коксжих нүүрс гадагшаа гаргах хэмжээ бас буурч байна. Сүүлийн улиралд гэхэд л эдний гадаадад гаргадаг нүүрсний хэмжээ бараг хоёр дахин буурч гурван сая тонн болоод байна.
Үүнээс болоод умард Америкийн уурхайнуудын гол худалдан авагч европын металлургчид Австралиас нүүрс авахаа нэмэгдүүлж эхэлсэн. Гэлээ ч Австралид бас л байгаль цаг уур таагүй байдлаар хандаж нүүрс олборлодог гол газар Квинслендэд үргэлжилсэн бороо орж  бас усанд автаад байсан.
Энэ бүхий л шалтгаануудаас болоод Хятадын коксжих нүүрсний агуулахын нөөц барагдсанаар 9, 10 дугаар сард нүүрсний эрэлт нэмэгдэн үнэ нь тэнгэрт хадсан нь энэ. Харин энэ үнэ хэдий удаан үргэлжлэх бол хэмээн зах зээлд оролцогчид харцгааж байна.

Нэг хэсэг нь үйлдвэрлэлийн энэ хязгарлагдмал байдал гайгүй болж хятадын засгийн газар ч байдлыг ухааран эрчимтэй арга хэмжээ авснаар хомсдолыг арилгаж чадна байх гэж өөдрөгөөр харж байна. Үүний зэрэгцээ коксжих нүүрсний үнэ ингэж тэнгэрт хадахад цаг хугацааны шинжтэй олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

Хятад улс дотооддоо нүүрс тээвэрлэх талаар бэрхшээлүүдээ бараг шийдвэрлэж чадсан бол австралийн нүүрс олборлогчид ч түр зуурын тэр хүндрэлээ даваад гарчихаж байна. Умард америкийн нүүрс олборлогчид ч далайгаар импортлохоо нэмэгдүүлж болзошгүй. Хамгийн гол зүйл нүүрс олборлох хүчин чадал л байна.
Гэтэл нөгөө талд нь Хятадад барилгын улирал дуусч гангийн хэрэгцээ хумигддаг үе эхэлж байгаа нь коксжих нүүрсний эрэлт хэрэгцээг бууруулж таарна.  Энэ бүхэн коксжих нүүрсний үнэ удахгүй буцаад бууна гэдэг итгэл төрүүлж байгаа юм.
ICU группын төсөөлж байгаагаар бол коксжих нүүрсний үнэ энэ ондоо дээд цэгтээ хүрээд оны эцэс гэхэд аажмаар буурч тонн нь 180-220 ам.доллар болох байх гэсэн байна.

Мэдээж энэ бүхнийг  өмнө дурдсанаар Хятадад гангийн эрэлт хэрэгцээ буурч байгаа, нөгөө талд нь өөрийн нь нүүрс олборлох хэмжээ нэмэгдэж, далайгаар татан авах нь ч өсч байгаагаар тайлбарлаж болно.
Гэхдээ нөхцөл байдал тийм ч хурдан өөрчлөгдөж, нүүрсний хомсдолыг  алга болгон хэвийн байдалдаа орно гэдэг магадлал багатай. Тэгэхээр лавтай 4-6 сарын дараа  гэхэд л өнгөрсөн долоо, наймдугаар сард байсан 100-130 ам.доллартаа эргэж очих байх гэж украины сайтад бичсэн байна.

Одоохондоо коксжих нүүрсний үнэ ингэж өссөн нь нүүрс олборлогч, имдортлогчдод л таатай сонсогдож байгаа нь нууц биш.

0 Сэтгэгдэл
butsaad buuhaas ni umnu chalco-d tuluh uruu tuluud duusgachih yumsan daa
ХЯТАДЫН ТӨР ЗАСАГ БОЛ МАШ ЧАДВАРТАЙ ДЭЭР НЬ ТӨРӨӨС ХУЛГАЙЛАГЧДЫГ ЦААЗАЛДАГ БОЛСОН БОЛОХООР ЭЗ-НЬ ДОРХОНОО СЭХЭЭД ИРНЭ.ХАРИН МАНАЙХАН ГЭЖ УНХИАГҮЙ АРЧААГҮЙ МАЛНУУД ИДЭЖ УУЖ САНДАЛ ШИРЭЭНИЙ ТӨЛӨӨ ХООРОНДОО АЛАЛЦСААР БАЙГААД ТАМЫН ТОГООНДОО ҮЛДНЭ ДЭЭ. ХАРЖ Л БАЙГААРАЙ.БИД НЭГ ИЙМЭРХҮҮ Л МАЛНУУДААР УДИРДУУЛСААР УЛАМ Л ДООШЛОЖ БАЙНА ДАА.ТӨРӨӨС ХУЛГАЙЛАХЫГ ДЭМЖСЭН ОФФШОРЫН ХУУЛЬ САНААЧЛАЖ БАЙГАА ЭНЭ ЗАСАГ ТӨРИЙГ ОДОО ЯАНА АА.ДЭЛХИЙ ШООЛЖ БАЙГАА ДАА.
Хамгийн их уншсан