Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Воробьёвагийн нэрэмжит тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө хүртжээ


ОХУ-ын Эрхүү хотноо “Байкал-Арена” спортын цогцолборт олимп, тив дэлхийн аварга, Европын хошой аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрхүү мужийн Спортын яам, тус мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якутын бүгд найрамдах улс, БНХАУ, Монголын нийт 100 гаруй өсвөрийн тамирчин 12 жинд өрсөлджээ. Манай тамирчдаас Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь 52 кг-ын жинд алт, Б.Энхцэцэг 49 кг-д, Б.Энхзул 40 кг-д тус тус мөнгөн медаль хүртжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан