Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ядарсан орноо төвшитгө гээд баян ардаа тэргүүнээ залаагүй бил үү


Н.БАТ

1990 онд Монгол Улс хоёрхон саятантай, 10 мянгаас дээш төгрөгийн хадгаламжтай хүн 651 байсан гэдэг.
Тэгвэл өнгөрсөн сарын статистик мэдээллээр хадгаламж ДНБ-ний 40 хувьтай тэнцэж байгаа буюу 8,2 их наядаар зөвхөн төгрөгийн хадгаламж хэмжигдэж байгаа бол валютын хадгаламж 2,6 тэрбум ам.доллар.
1990 онд гарсан Засгийн газрын 20 дугаар тогтоолоор 10 мянган төгрөгөөс дээш хадгаламжтай хүний мөнгийг 2 дахин өсгөөгүй бөгөөд үүнээс үүдэж, өнөө муу 2 ширхэг саятан маань “аймаар” хохирсон гэдэг. Үүнээс хойш хэсэг хүмүүс банкинд мөнгөө хадгалуулахаас эмээж, гудсан дороо хүртэл дэвсдэг гэх яриа гардаг л байлаа.

Ард баян бол улс баян
П.Гэндэн /Монгол Улсын 9 дэх Ерөнхий сайд/

Өдгөө 20 гаруй жилийн дараа Монгол Улс маань саятан байтугай тэрбумтантай, магадгүй их наядын эзэнтэй ч болсон. Тэгэхээр тэрбум төгрөг банкиндаа хадгалахад 20 жил хангалттай хугацаа ч гэж дүгнэж болох нь. Жишээ нь, Энэ удаагийн парламентад УИХ-ын гишүүн Наранхүү 21 тэрбумын хадгаламжаар тэргүүлж байгаа бол Лу.Болд 17,8 тэрбум, Ж.Ганбаатар гишүүн 13,2 тэрбум, Ц.Гарамжав 12 тэрбум, С.Бямбацогт 2,3 тэрбум, Сү.Батболд 1,2 тэрбум, Ж.Энхбаяр 2 тэрбум, Баделхан 1 тэрбум төгрөг банкинд далд хийсэн гэнэ.

70-аад тэрбумыг гишүүд маань тэрбумаар нь хадгалж байгаа бол хэдэн зуун саяар тоологдох хадгаламжтай нь цөөнгүй. Өмнөх парламентын гишүүдийн хувьд ч нэг иймэрхүү л дүр зураг гарч байлаа. Тэд чинь Монголын ард түмний төлөөлөгч гэгддэг учраас Ард маань баян л байгаа юм байна гэж эергээр бодъё. Гэвч Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн хэлсэн үгтэй нэг л нийцдэггүй. Арга ч үгүй биз. Улсын маань эдийн засагт улаан гэрэл асаад наашаа харах хүн амьтан эрж хайж байна. Тийм ч болохоор бүүр ядуу ардууд нь баян ардуудаа ядарсан улсынхаа төрийг төвшитгө хэмээн толгойдоо залсан.

ДНБ-нийхээ бараг 50 хувийг бүрдүүлж байгаа хадгаламжийн 80 хувийг цөөн хэдийн дийлэнх нь төр хавиар суудалтай болсон. Цөөн хэдэн хүн...гэдэг энэ тодорхойлолт үнэндээ ард түмнээс бус улстөрийн хүрээнээс л гарсан. Бүүр 30-100 хүртэлх тэрбумын хадгаламжтай хүн 200-300 бий гэсэн судалгаа ч хэлдэг тэд өөрсдөө. Одоогоос 5 жилийн өмнө нийт хадгаламжийн 97 хувийг цөөн хэдэн хүн эзэмшдэг хэмээн баталж байсныг бодоход өнөөдөр 80 хувь гэх болсон нь нэг талаар авууштай л мэдээ байх.
 
Хятадын санал болгосон “зэс карт”-ны цаана...

Өнгөрсөн долоо хоногт Монгол улс харин урд хөршөөсөө арай гэж олж авах шахсан “зэс картаа” алдчихав. Олон хүн нэг улсаас эдийн засгийн хэт хараат байдалд орох тухай сануулсаар байсан ч эрх баригч намын дарга өөрөө гүйж явсаар бүтээдгийн даваан дээр авчирсан 4 тэрбум ам.долларын сураг Далай ламын сүрэнд дарагдан хийсч одов бололтой. 4 тэрбум ам.доллар гэдэг өнөөдрийн дүнгээр бараг 10 их наяд төгрөг. 2 хувийн хүүтэй гэж яригдаж байсан ч үндсэндээ энэ мөнгөөр босох бүх бүтээн байгуулалтын хөлс урд хөршид шингэх нь бараг тодорхой байв. Өнөөх 10 их наядын дийлэнх хувь нь Хятад компаниудыг ажилтай байлгахад зарцуулагдана. Мэдээж бүтээн байгуулалт хийгдвэл шүү дээ. Урд хүн нарийн ухаантай гэж, 2 хувийн хүүг 20 хувь болгож харахаа мэдээж мэднэ. Наад зах нь Энэтхэгчүүд тэрбум доллар зээлээд үүгээр хийгдэх ажлын 75 хувийг Энэтхэгийн хөрөнгө оруулалттай компани авна гэж тулгаж байхад Зинпин даргын шаардлага бүүр ч ойлгомжтой.

Харин манайхан 4 тэрбум ам.долларын зээлэндээ “цадна”.  Өнөөдөр үрчийж явснаа маргааш мартана. Олон улсын валютын сангаас өнгөрсөн сард ирээд буцсан шинжээчид ялангуяа жилийн төсвөөсөө давсан зээлийг урд хөршөөс авах гэж буй манай Засгийн газарт тийм ч таатай хандаагүй гэдэг. Учир нь хэрвээ урдаас зээл авчихвал бусад олон улсын зээл тусламжийн байгууллагууд нааштай хандах нь юу л бол...

1990 оноо эргээд нэг саная. Гадаад худалдаа, хүнс тэжээлийн хувьд бараг л 90 хувь хойд хөршөөс хараат байсан манай улс ардчилсан хувьсгалтай зэрэгцээд хойд хөршөөс хол шидэгдсэн илүү “эрхтэн” болж үлдсэн. Тиймээс лангуу дүүрэн бор давснаас өөр зүйлгүй,  ангайж хоцорсон. Арга ядахдаа арай гэж ажиллуулж байсан Талх чихэрийнхээ үйлдвэрээс гарсан цөөн хэдэн талхаа таллаж өгөх нь холгүй картаар хуваарилан олгож байв. Бас архитай. Олон хүүхэдтэй айлууд хорооны даргаа хахуулдан байж, хоёр карт авч, арай ахиу талх хүртдэг байлаа. Архи харин шагийн бараа болж, зарим айлын амьжиргаанд нэмэр болсон нөгөө хэсгийг нь ховрын бараа гэсээр “ховх сорсон”. Хүүхдүүд айлуудыг баян хоосноор ангилж, буяны хоол хороолцож байсныг мартаагүй. Амьдрал ийм байсан. 1930-аад онд болсон АНУ-ын эдийн засгийн их хямралын үеэр гурилын уутаар хувцас оёж өгч, үйлдвэрлэгчид уутныхаа өнгө үзэмжинд анхаарч байсан гэдэг. Бидэнд ч ийм юм тохиолдож байлаа. Хятадын цагаан даавуун ууттай гурилаар амьдрал залгуулж байсан хүмүүс даавуугаар нь хувцас биш ч хөнжил гудсаа доторлож, гадарладаг л байсан.

Мэдээж 2016 онд ингэж амьдар гэсэн үг биш. Лангуу дүүрэн бараа, улс орон, чанар, өнгө үзэмжээр ангилагдан таны сонголтыг хүлээж байхад картын барааны тухай сануулах нь зарим талаар инээдтэй биз. Гэхдээ ядуу улсаа баян болгох аргыг олно гэж “гэрээ зассан” тэрбумтнууд төрд гарсныг сануулах хэрэгтэй. Маргаашдаа нэрмээс бололгүй, зөв замыг л олж харахыг ард түмэн эрх баригчдаас шаардаж байгаа юм. 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн  газрын чирч ирсэн 1,5 тэрбум ам.долларын өрийн асуудалд толгойгоо ээрүүлж суугаа МАН-ын Засгийн газар хэрвээ 4 тэрбум ам.долларын зээл авбал...

Ерөнхийлөгчийг хардах эсрэгцэл

Алтан загасны үлгэрийн эмгэн шиг зээлийн шунал ч нэмэгдсээр байна. Зээл бол айгаад байх зүйл биш гэдгийг ардчилсан чөлөөт зах зээлтэй улс бүр өөрийн жишээн дээр бататгадаг. Гол нь санхүүгийн эрх чөлөөг эдэлж байгаа шиг хариуцлагаа л ухамсарлах ёстой.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа өрийн босгоо өндөрсгөж авсан ч хэрвээ урд хөршийн зээл нэмэгдвэл босгоо даваад гэрт орж ирээд гарахгүй болох нь тодорхой. Өнөөх дэлхийн жишгээр ДНБ-ний 40 хувь энэ тэр гэх нь бүүр үлгэр болж, хууч яриа гэх хавтсанд орох биз.

Одоо бидэнд ямар гарц байгаа вэ тэгвэл. Эхлээд дотоод нөөц боломжоо олж харах нь чухал биз. Тэрбумаар тоологдох хоёр хөрштэйгээ зиндаархахгүй ч Орос, Хятад биднийг тойруулаад байгалийн хийн хоолойгоо тавилаа гэж гомдоллож суулгүй 6700 км хоолойг яагаад биднийг тойруулаад байгааг улстөрчид маань тайлах гэж хичээгээсэй.

Япон Энэтхэгт  төмөр зам тавихаар боллоо гэж шүүрс алдалгүй Японтой хэдэн жилийн турш хамтарч метро байгуулах тухай ярьсан бид яагаад хоосон үлдчихэв гэдгээ эргэн нэг хараасай.

Ултөрчид маань тэрбум төгрөгөө банкинд хадгалж байгаа шиг оффшорт байрлуулснаа бас Монгол руугаа татаад оруулчихаасай. Уг нь манай банкууд дэлхийн жишигт байхгүй хадгаламжийн хүү амладаг биз дээ. Нэгэнт өөртөө, өөрийнхөө бизнест ашигтай шийдвэр гаргахын төлөө, мэдээллийг түрүүлж хүртэхийн төлөө УИХ-ын танхимд суудгийг нь ард түмэн мэдэх учраас өөрийнхөө мөнгөнд хэрэгтэй шийдвэрээ бас гарга л даа. Улсад хэрэгтэй шийдвэр байсан юм. Хямралаас гэтэлгээ биз дээ гээд ам асуу л даа.

Энэ удаад Хятадаас зээлэх 4 тэрбум ам.долларыг зогсоосон нэг талаар МАН-ын Засгийн газарт ахиад нэг шийдлийн төлөө толгойгоо ажиллуулах боломж олгов. Үүний цаана олон үр ашигтай төслүүд зогсч байгаа нь харамсалтай ч Засагт “ Үнэгүй бяслаг хавханд байдаг” гэдэг үгийг сануулав.

 АНУ-ын Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл “Далай ламтай уулзуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлалаа” гэж бичсэнээс үүдэн Далай багшийг Ерөнхийлөгч авчрав уу гэх хардлага нэгэнт олон нийтийн дунд үүсээд буй. Хэрвээ тэгсэн бол МАН-тай нэг “хөнжил”-д орсон гэгдэж, намын лидерүүдээсээ зэмлэл хүртээд байгаа Ерөнхийлөгч “МАН-ын Засгийн газар”-т сануулга өгчээ гэж ч тайлж болох л юм.

0 Сэтгэгдэл
mongolchuud tur barikh chadvargui 3 say khuniig ingej amidruulj baikhaar khudal tusgaar togtnol yarij guilgachin shig amidrsnaas khyatadiin neg kheseg bolood uvur mongolchuud shig bayan targan amidrmaar yumdoo
гаднаас зээл авч байгаа нь манай дарга нарын нохой санаа даа. эд нарын хийж байгаа бүхнээс ард түмэн дандаа хохирч байдаг. даанч ард түмэн түүндээ баярлахыг нь яана.
Ene uadaa Eronkhiilogch hun shig bailaa.
Хятадаас хөнгөлөлттэй урт хугацаатай 4.2 тэрбум ам долларны зээлээ авч үз.
Хамгийн их уншсан