Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клинтоны зөвлөх Рубин “АНУ Путиний урхинд орсон” гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Хилари Клинтоны ерөнхий зөвлөх Жеймс Рубин Францын “Le Monde” сонинд ярилцлага өгөхдөө францчууд улс орныхоо тэргүүнийг зөв хүнээр сонгохын тулд Путинээс аль болох эмээж байхыг зөвлөсөн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайтын ойрын туслах байсан Рубин “Путин улс төрийн зорилгын үүднээс дайны эрсдэл бий болгож байна” гээд францчуудыг Путиний урхинд орчих вий гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Дональд Трампын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Америкт энх тайвны баталгаа үгүй болсон. Ийм болохоор Крымыг булаан эзэлсэн оросуудыг  зөвтгөж байгаа хүнийг бүү сонго” гэж сануулсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан