Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Кубын удирдагч Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро бямба гаригт 90 насандаа өөд боллоо хэмээн түүний дүү Кубын өнөөгийн удирдагч Рауль Кастро төрийн телевизээр зарласан байна. Түүнийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Сантьяго-де-Куба хотод оршуулах юм байна.
Фидель Кастро 1926 оны наймдугаар сарын 13-нд Кубын Орьенто мужийн Биран тосгонд төрсөн юм.
Гаваны их сургуулийн хуулийн анги төгссөн тэрээр оюутан байхдаа л Кубын ард түмний намд элсч хувьсгалт ажилд оролцож эхэлжээ. 1952 онд цэргийн эргэлтээр Батистын дэглэм гарч ирэхэд тэрээр дарангуйлагчдыг эсэргүүцсэн тэмцэлд шууд орсон байна. 1957, 1958 онд хувьсгалчид партизаны тэмцэлд орж Босогчдын арми байгуулахад Фидель ерөнхий командлагчаар томилогджээ.
1953 оны арванхоёрдугаар сард Фиделийг 15 жилээр хорих ялаар шийтгэхэд шүүх хурал дээр “Түүх намайг цагаатгана” гэсэн алдарт үгээ хэлжээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд босогчдын арми Гаванад орж хоёрдугаар сард нь Фидель Кастро Кубын Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон байна.
Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро нас нөгчсөнтэй холбогдуулан Латин америкийн хөрш улсуудад гашуудал зарлаад байна.

0 Сэтгэгдэл