Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн хамгийн зартай терористыг Туркт саатууллаа


Австралид хамгийн зартай, эрэн сурвалжлагдаж байсан алан хядагч “Лалын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчин Нил Пракашийг Туркийн эрх баригчид баривчиллаа хэмээн австрали, туркийн эх сурвалжийг үндэслэн телевизийн ABC суваг баасан гарагт мэдээлсэн байна.

Туркийн хууль сахиулагчид хэдэн долоо хоногийн өмнө австралийн коллегуудаасаа энэ алан хядагчийг Турк рүү явах гэж байна гэсэн мэдээлэлхүлээн авчээ. Энэ алан хядагчийг байцаахаар зөвхөн австрали төдийгүй Израиль зэрэг хэд хэдэн орон сонирхож шилжүүлэн өгөхийг Туркээс хүсч байгаа юм байна.

Пракаш нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд Австралийн ахмад дайчдын өдөр, үндэсний баяраар халдлага үйлдэхээр төлөвлөж байсан, “Лалын улс” зэвсэгт бүлэглэлдээ нэлээд өнөдр алба хашдаг алан хядагчид тооцогддог юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан