Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Янукович: Крымыг алдсан нь “майдан”-ы үр дагавар
Улс орноо хямрал, мөргөлдөөнд хүргээд өөрөө Оросын ивээлд орон эх орноосоо зугтааж гарсан Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович ОХУ-ын Ростов-на-Дон хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж “Крымд бүх нийтийн санал асуулга болж Орост нэгтгэсэн нь “евромайданы- үеэр хэт даврагчдын явуулсан өдөөн хатгах үйл ажиллагааны уршиг” гэж мэдэгдсэн байна.
“Крымд болсон үйл ажиллагаа бол “майдан”-ы өдөөн хатгалгын үр дүн. Хэрэв майдан ингэж өрнөөгүй, өдөн хатгаагүй бол бүх нийтийн санал асуулга болохгүй байсан” гэж Ягнукович сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
Тэрээр Крым ийг Украинаас тусгаар болсонд таагүй ханддагаа илэрхийлээд энэ хойгт босон үйл явдал нь санамсаргүй зүйл биш байсан гэсэн байна. Экс-ерөнхийлөгч бас “евромайдан”-ы өдрүүдэд Крымын хойгийн орос хэлтэй иргэд эрх ашгаа хамгаалах гэж тайван жагсаал цуглаан хийж байхад нь хэт шинэчлэгчид тэндхийн иргэдэд дарамт шахалт үзүүлж байсан тухай оперативын мэдээлэл авч байсан гэжээ.
“Крымын иргэдийн сууж явсан найман автобусыг буудаад автобусыг нь шатаасан. Хүмүүс зугтаахад хар багтатй хүмүүс хойноос нь ангуучлан буудаж байсан Эндээс амьд гарсан хүмүүс дараа нь Крымд “майдан эхлэх нь” гэж ярьж байсан” гэж Янукович тэмдэглэжээ.
Янукович үүнийг батлах гэж “найрадмлын” нэртэй галт тэрэг хэт даврагчдыг тээвэрлээд хоёр, гуравдугаар сард Крымд үйл ажиллагаа явуулахаар явж байсан гэдгийг бас дурсчээ хэмээн оросын ТАСС агентлаг мэдээллээ. Эцэст нь тэрээр Украин улс Крымыг Орост алдсанд харамсч байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл