Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын нээлттэй нөөц материал гэж юу вэ?

Өдгөө интернэт хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ нэгэнт болжээ. Энэ  эх үүсвэрээс бид мэдээ мэдээлэл авахаас гадна мэдлэг чадвараа дээшлүүлэх, суралцах олон төрлийн материал авч ашиглах боломжтой билээ. “Open Education Resource” буюу “Боловсролын нээлттэй нөөц материал” гэдэг бол интернэтэд нээлттэй тавигдсан сурах, сургах,  судалгаа хийхэд зориулсан материал юм. Ийм материалыг хүмүүс цаг хугацаа, орон зайнаас хамааралгүй мөн үнэ төлбөргүй авч ашиглах боломжтой нь тун чухал.

“Боловсролын давалгаа” ТББ бага насны хүүхэдтэй эцэг эх, цэцэрлэг, сургуулийн багш нарт зориулсан www.davalgaa.mn нээлттэй вэб сайт ажиллуулсаар хоёр жил гаруй болж буй. Саяхан тус байгууллагаас “Бага насны хүүхдийн хөгжил-Боловсролын нээлттэй нөөц материал” сэдвээр үндэсний семинар зохион байгууллаа. Канадын “Олон улсын хөгжлийн судалгааны төв”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Мэдээлэл харилцааны технологиор монголчуудыг чадваржуулах хөгжлийн төлөө” судалгааны “DREAMIT” төслийн хүрээнд “Боловсролын давалгаа” ТББ “Боловсролын нээлттэй нөөц материал ашиглан эцэг эхчүүдийн бага насны хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадварыг сайжруулах нь” салбар төслийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж, үр дүнг нь энэхүү арга хэмжээний үеэр хэлэлцсэн юм. Уг арга хэмжээнд Канадын “Олон улсын хөгжлийн судалгааны төв”-ийн боловсролын мэргэжилтнүүд, тус улсын “БиСиКампус”-ын төлөөлөл, “DREAMIT” төслийн болон  “Боловсролын давалгаа” ТББ-ын удирдлага, ажилтнууд, нийслэл болон Дорнод, Орхон, Ховд, Дундговь аймгийн сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал эрхэлсэн хүмүүс, сургууль цэцэрлэгийн төлөөлөл  оролцсон байна. “Боловсролын нээлттэй нөөц материал” нь цаашдаа хүүхэдтэй ажиллах мэдлэг, чадвар, арга барилаа сайжруулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх ач холбогдолтой аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан