Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын Оростой дотносох боломжгүй 7 шалтгаан


АНУ-ын шинээр сонгогдсон 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж, Америк-Оросын харилцааг сайжруулахаа амлаж байсан. Трамп сонгуульд ялсныхаадараа Путинтэй утсаар ярьж харилцан найрсаг яриа өрнүүлснээ хэвлэлээр зарлаж байв. Оросууд ч хариуд нь Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Орост айлчлах байх гэж хэвлэлүүддээ бичсэн удаатай.
Харин гадаадын хэвлэлүүд, New Eastern Europe хэвлэл АНУ, Оросын харилцааг сайжруулах гэсэн Трампын бодлого бүтэхгүй, биелэх магадлал тун муу гэсэн долоон шалтгааныг нэрлэжээ.

1.    АНУ, Орос хоёрын дунд үзэл бодлын тун олон ялгаа бий. Москва, Вашингтоны харилцаа 2014 онд Крымыг Орост нэгтгэснээс хойш эрс муудсан. Одоо Сирийн хувьд ч гэсэн энэ хоёр улс өөр өөр сонирхолтой байгаа.

2.    Хоёр орны харилцаа нэгнийгээ янз бүрээр ойлгож, хүлээж авч байсантай холбоотой. Путин барууныхантай харилцаагаа муутгах гэж Москва ямар нэгэн зүйл хийгээгүй гэдэг. Бага Буш, Обамагийн үед олон улсын байдлаас болоод хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн.

3.    НАТО болоод барууны тагнуулын албад Оросын зүгээс ирэх аюул нэмэгдэж байна.Энэ нь 1970-аад оны үеийнхээс ч илүү гэж нэг биш удаа  мэдэгдсэн. Москвагийн Украин, Сири дэх ажиллагаа, Балтийн орнуудад заналхийлж байгаа байдал, кибер дайралт, Европын холбооны эсрэг популистуудад санхүүгийн болон бусад дэмжлэг оросууд үзүүлж байгаад барууныхан эмзэглэж байгаа юм.

4.    Зөвлөлт Холбоот улс задрахад Орос улсын нөхцөл байдал сулавтар байсан болохоор барууныхан төдий д анхаараагүй. Нефть, байгалийн хийн үнэ өндөр байхад Путин болоод оросууд амьжиргааны түвшин боломжийн, үнэ унах, элдэв хориг тавихыг тоогоогүй. Путинийзасаглалын үедгадаад дайсангүй байх боломжгүй.

5.    Путин АНУ-ыг Оростой тэгш эрхийн үндсэн дээр харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой гэж хүсч байна. Ерөнхийлөгч Барак Обама Оросыг “Ердөө л бүс нутгийн том гүрэн” гэж хэлсэндВ.Путин эмзэглэн хүлээн авч,дургүйцлээ илэрхийлсэн. Үндсэрхэг Д.Трамп Москватай дэлхийн том гүрэн гэж хүндэтгэлтэй хандах нь юу л бол хэмээнNew Eastern Europe хэвлэл бичжээ.

6.    Трампын засаг захиргаабуюу Бүгд найрамдахчууд АНУ-ын конгрессын хоёр танхимдолонхи. Тэгэхээр тэд нь уламжлалт ёсоор Оросыг түрэмгийлэгч гэдэг талаас нь л харж мэдэх юм.

7.    Нөгөө талаас Трамп ганцаараа Оросын эсрэг хоригийг цуцалж чадахгүй. Энэ асуудалд бүгднайрамдахчуудын нөлөө ихтэйКонгрессын, Сенатын танхим хоёул саад болох магадлал өндөр.

Үүний зэрэгцээ Трампыг Путинтэй дотносоход хэн садаа болох вэ гэдгийг Washington Post бичсэн байлаа. Дональд Трамп Конгресс, Сенатын танхим доторхи сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзсан байна. Гэтэл сенатч Жон Маккейн, Линдис Грэм хоёр Трампыг тангараг өргөхөөс өмнө Украин, Гүрж, Эстонид очихоор төлөвлөж байгаа нь анхаарал татсан асуудал. Бүгд найрамдах нам дотор ч гэсэн Путиний дэлхийд ноёрхох гэсэн төлөвлөгөөний эсрэг зогсох зөвшилцөл байгааг гаргаж тавьжээ.

Трампын үйл ажиллагаа нь Европдахь АНУ-ын холбоотнуудын ашиг сонирхлын эсрэг, Кремлийг хариуцлагаас зайлсхийх боломж олгох вий хэмээн Конгресс дэх хоёр нам болгоомжилж байна. “Оросын хавар” гэх Трампын төлөвлөгөөний эсрэг тэмцэл өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Сенатын танхимын Батлан хамгаалах хорооны тэргүүн Жон Маккейн Сирид үйлдэж байгаа Оросын цэргийн гэмт хэргийн эсрэг зогсох ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм.Тэрээр сенатч  Линди Гермтэй хамтраад Кремльтэй хийх тэмцлийн тухай төлөвлөгөө боловсруулсан гэнэ.

0 Сэтгэгдэл
zvvn evropiinn xevleliin taamag bna zvgeer l taamag
muu aluurchid booj uhlee ldee huurhiis
Хамгийн их уншсан