Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүсэлт ирүүлсэн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ


"Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк" -ийн зүгээс 2016 оны аравдугаар сард ажлын хэсэг гарган Арьс, шир боловсруулах 29 үйлдвэрийн удирдлагатай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтаар паркийн хийсэн ажил болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Энэ үеэр хамтран ажиллах хүсэлтээ гаргасан Монгол Шевро ХК болон Буурал гол ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус  хоёр үйлдвэр нь арьс ширийг гүйцэд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба гадаад зах зээлд савхи болон эцсийн бүтээгдэхүүн гаргадаг дотоодын үйлдвэрүүдийг савхиар хангадаг нь паркийн импортыг орлох экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм.

Паркт нэгдэж арьс, шир боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдтэй ирэх 12 дугаар сарын 15-ны дотор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цаашдын үйлдвэрлэлийн чиглэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар бодит ажлуудыг хийх төлөвлөгөөтэй байна гэж Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан