Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдогийн ахмадын тэмцээнээс алтан медальтай ирлээ

АНУ-ын Флорида мужийн Майами хотноо жүдо бөхийн ахмадын ДАШТ болов. Тус тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.  Тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалд спортын мастер Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртсэн байна. Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F3 ангиллын 70 кг-д ОУХМ Батмөнхийн Болорцацрал, F4 ангиллын 63 кг-д Раадангийн Дэчинмаа нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан