Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 оны хамгийн өндөр цалинтай Ерөнхийлөгч нар


Францын “Les Echos”  сэтгүүл энэ онд хамгийн өндөр цалинтай ажилласан Ерөнхийлөгч нарыг тодруулсан байна.

Улс: АНУ
Цалин /жилд/: 400 мянган ам.доллар.

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний тэргүүлэгч хамгийн өндөр цалинтай болж таарсанд гайхах зүйлгүй байх. Барак Обама жилдээ 400 мянган ам.доллар авч Ерөнхийлөгч хийдэг байжээ. Харин сонгуулиар ялсан Трамп нь Ерөнхийлөгчийн албыг хашиахдаа сардаа бэлэг тэмдэг болгож 1 ам.долларын цалин авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.


Улс: Канад
Цалин: 260 мянган ам.доллар.

Канадад Ерөнхий сайд бүгдийг мэддэг засаглалтай. Канадын Ерөнхий сайд Трюдо нь энэ жилийн туршид 260 мянган ам.долларын цалин авсан. Өөрөөр хэлбэл цалингийн хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орсон. Америктай бөөр нийлүүлсэн, хэлсэн ярьсан болгоныг нь үг дуугүй нийлүүлдэг болохоор ийм өндөр цалинтай байгаад гайхах зүйлгүй гэнэ. Трюдогийн байгуулсан Засгийн газар нь 15 эрэгтэй, 15 эмэгтэй сайдтай гэдгээрээ  дэлхийн түүхэн дэх хамгийн анхны жендерийн тэнцвэртэй Засгийн газар болсон бас нэг онцлогтой.


Улс: Герман
Цалин: 234 мянган ам.доллар.

Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэй хүн гэгддэг Ангела Меркель жилдээ 234 мянган ам.долларын цалин авдаг. Өмнө нь орсон хоёрыг бодвол 2005 онд Германы Засгийн газрын тэргүүн гэсэн суудалд заларсан давуу талтай. 2017 онд болох парламентын сонгуулийн дараагаар ялагч нам нь даргыгаа Ерөнхий сайд буюу Канцлер гэж өргөмөжилдөг. Энэ жил Сирийн цагаачдаас болоод Меркелийг ялна гэдэгт бүгд эргэлзэж буй.

Улс: Өмнөд Африк
Цалин: 223 мянган ам.доллар.

Жейкоб Зума 2014 онд Ерөнхийлөгчөөр давтан сонгогдсон гэдгийг мэддэг хүн цөөн. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг парламентын гишүүд сонгодог, парламентад нь хар арьст иргэд олонх байдаг гэж үзвэл ямар ч байсан ойрын 20-30 жилдээ энэ улсын Ерөнхийлөгч хар арьст байна.


Улс: Их Британи
Цалин: 215 мянган ам.доллар.

Тереза Мэй нь “Brexit” нэртэй үйл ажиллагааны дараагаар Их Британи ба Умард Ирландын вант улсын Ерөнхий сайдаар сонгогдсон. Манайхаас томилогдсон элчин эрхэмсэг ноён Баярын тулж харилцах ёстой хүн. Тус улсын түүхэнд Ерөнхий сайдаар томилогдсон хоёр дахь хүн. Их Британийг Европын холбооноос гарах явцыг хэр явуулахаас түүхэнд ямар нэртэй үлдэх нь шалтгаална.


Улс: Япон
Цалин: 203 мянган ам.доллар.

Синзо Абэ 2006 оноос хойш Ерөнхий сайдын албыг хашсан хашир хүн. Эдийн засгийн өвөрмөц бодлго явуулж эхэлснээр түүнийг нь судлаачид “абэномик” гэж нэрлээд амжсан. Оросын мэдэлд байгаа арлуудыг өөрийн болгосон гэдгээрээ Японы түүхэнд нэрээ мөнхлөхийг хүсдэг хүн.


Улс: Турк.
Цалин: 197 мянган ам.доллар.

Эрдоган 2014 оны наймдугаар сард бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгч болж байсан хүн. Сирийн тэнгэрт Оросын онгоцыг унагаж Оростой муудалцсан ч дараа нь эвлэрч оросуудад хайртай гэдгээ хэлсэн. Гэвч 2016 онд Туркийн армийн удирдлагууд төрийн эргэлт хийх гэж оролдоод бүтэлгүйтсэн бөгөөд үүний дараа байр суурь нь нэлээд ганхсан. Одоо Путин, Си Жинпин хоёроос 100 хувь хамаарч байгаа гэж зарим судлаач үздэг.

Улс: Франц.
Цалин: 194  мянган ам.доллар.

Олланд нь ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг хуульчлан батлуулсан, оросууд бүх мөнгийг нь өгч захиалсан усан онгоцыг өгөлгүй мурьсан гэдгээрээ түүхэнд үлдсэн хүн. 2017 оны сонгуульд нэр дэвшээд байгаа ч гарцаагүй ялагдана гэдэгт бүгд санал нэг байгаа.

Улс: ОХУ.
Цалин: 136 мянган ам.доллар.

Ерөнхийлөгч Владимир Путиныг хэрхэн олон удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ гэсэн гарын авлага бичих дээрээ тулсан гэж ёжилдог. Юу ч гэж нэрлэлээ гэсэн дэлхийн хамгийн хүчирхэг армитай орны Ерөнхий командлагч, Үндсэн хуулинд нь хоёроос илүү сонгогдож болохгүй гэсээр атал гурав сонгогдсон хүн. Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын улс төрийн элитийн хамгийн үзэн яддаг бөгөөд айдаг хүн гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Улс: Итали.
Цалин: 125 мянган ам.доллар.

Ренци нь захиргааны зардал гээч зүйлийн зүйл бүрээр хасч багасгана гэж Ерөнхий сайд болсон хүн. Тиймээс дараагийн жил цалинрийн хэмжээ эрс буурч таарах байх.


0 Сэтгэгдэл
mongol 450s
Хамгийн их уншсан