Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Өмнөд Солонгосын сөрөг хүчин Ерөнхийлөгчөө гадаад явахыг нь хориглоно гэв
Өмнөд Солонгосын сөрөг хүчин-Шударга ёсны намынхан ерөнхийлөгч Пак Кын Хег прокурорын газарт байцаагдах гэж байгаа энэ үед улс орноо орхин гадаадад зорчихыг хориглох санал дэвшүүллээ. Улс төрийн энэ нам даваа гарагт тараасан мэдээлэлдээ ингэж дурджээ.
“Как Кын Хег байцаалтын үеэр гадаадад зорчихыг нь хориглох арга хэмжээг Прокурорын газар авах ёстой” гэж энэ баримт бичигт дурдсан байна. Сөрөг хүчин бас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зогсоох үйл явцыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэж тэмдэглэсэн байна.
Өмнөд Солонгосын Прокурорын газар ерөнхийлөгч Пак Кын Хегийн ойрын хүрээллийн тухай дуулиан, ялангуяа түүний найз бүсгүй Чхве Сун Силийн хэргийг мөрдөн шалгаж байгаа тухай, эхний үр дүнгийн талаар товч мэдээлэл тараасан юм. Энд Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албаны хоёр тушаалтан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн, бусдыг дарамталсан, авлига авсан нь тодорхой болжээ.
Энэ хүмүүс өмнөд солонгосын 50 гаруй компаниас хэдэн арван сая доллар авсан гэнэ. Гэхдээ мөрдөн байцаагчдын хэлж байгаагаар бол энэ нь Пак Кын Хе, түүний найз бүсгүй, захирагдагсдын нь гэмт үйл ажиллагааны өчүүхэн хэсэг гэнэ.
Прокурорын газар Ерөнхийлөгчийг энэ долоо хоногт үргэлжлүүлэн байцаахаар төлөвлөсөн ч өмгөөлөгч нь хатагтай Пак Кын Хег дарамтлан буруутгаж байгаа учраас мөрдөн шалгах ажилд хамтран ажиллахгүй гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар бол үүргээ гүйцэтгэж байгаа ерөнхийлөгчийг эх орноосоо урвасан хэргээс бусад хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэх заалт байхгүй юм байна.

0 Сэтгэгдэл