Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Эрдоган: Сири, Иракын алан хядагчид НАТО-гийн зэвсэг ашиглаж байна
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Стамбулд болсон НАТО-гийн парламентын ассамблей дээр үг хэлэхдээ Сири Иракын алан хядагчид манай холбоотнууд болох НАТО-гийн зэвсгийг ашиглаж байгаа гэж тэмдэглэжээ.
Тэр бас гэмт хэрэг үйлдэж байгаа энэ олон хэт даврагч бүлэглэлүүдийг НАТО ялгахгүй байна гэж буруутгасан байна.
Ийм бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлснээрээ НАТО терроризмыг дэмжиж, олон улс орны энгийн ард иргэдэд үхлийн аюул учруулж байна гэжээ. Галт зэвсэг бүрийн серийн дугаараар нь Баруунд үйлдвэрлэсэн болохыг мэдэж болно. Ийм л зэвсгүүдийг Сири , Иракын террористууд ашиглан энгийн иргэд рүү дайрч байна. “Ардчилсан холбоо” нам, “Сирийн курдуудын өөрийгөө хамгаалах ардын хүчин” зэргийг энд дурдаж болно.
Туркийн ерөнхийлөгч бас НАТО эдгээрийг хууль бус гэж үзэхгүйгээр хэдийнээс зэвсэг нийлүүлсээр ирсэн гээд “лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй эдгээрийн аль ч тэмцэхгүй байгаа гэжээ. Эд бол дэмжих аргагүй, терорист бүлэглэл шүү дээ гэж Туркийн ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
НАТО яг ийм байдлаар хэдэн зуун энгийн иргэдийн үхэлд буруутай "Джебхат ан-Нусра" бүлэглэлд ч зэвсэг нийлүүлж байгаа. Энэ нь болохоор мөнл “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй тулалдаж байгаа гэжээ.
Эрдоган харин Турк улс Европын улс орнууд руу террорист, алан хядагчид нэвтрэх замыг хааж байгаа хана болж байгаа учраас терроризмтой тэмцэхэд НАТО-гийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн байна.
“Турк улс алан хядагч, терористуудыг дэлхий ертөнцийн бусад хэсэг, Европоос тусгаарлаж байгаа хана болж байна. Хэрэв терроризмтой хийх тэмцэл амжилтгүй болбол энэ хана нурж, алан хядагчдын цуваа дэлхийн дахиныг нөмөрч гал, цусаар бүрхэх болно. Ийм л учраас энэ ханыг бэхжүүлэхийн тулд дэмжлэг хэрэгтэй. Туркт үзүүлэх дэмжлэг нь бусад орнуудын аюулгүй байдлыг хангахад том хувь нэмэр болно” гэж Эрдоган мэдэгджээ.
Тэрээр Туркт терроризмтой тэмцэхэд илүү их хүчтэй дэмжлэг хэрэгтэй байна гээд “Дэлхийн улс гүрнүүд, ялангуяа терроризмд хоёрдмол байдлаар алгуурлан хандаж байгаа улс гүрнүүд эрт орой хэзээ боловч түүний үр дагавартай учрах л болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Туркийн анхааруулгыг сонсч терроризмтой тэмцэхэд туслах ёстой” гэсэн байна.
Эрдоган энд Туркийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа лалын гэгээнтэн Фетхуллах Гюлений сөрөг хүчний байгууллагатай тэмцэхэд НАТО-гийн орнууд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэжээ.

0 Сэтгэгдэл
w
orchuulga gej avah yum alga pi*****
2016.11.22