Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын барилгын ажил дуусчээ
Хөшгийн хөндийн нисэх буудал ашиглалт ороход бэлэн болжээ. Тус нисэх буудлын барилгын ажил дуусч техникийн комисс үзлэг шалгалт хийж эхлэв. Ингээд ирэх сараас улсын комисс мөн үзлэг шалтгалт хийж хүлээн авах төлөвлөгөө байна. Энэ нисэх буудал сүүлийн жилүүдэд баригдсан хамгийн том барилга, хөрөнгө оруулалт болоод байгаа юм.
Хөшгийн хөндийд баригдсан уг нисэх буудал эхний ээлжинд жилд гурван сая хүн хүлээн авах хүчин чадалтай. Тэгэхээр цагт 1500 хүнд үйлчилхэд ачаалал үүсэхгүй аж. Хүчин чадлыг нь тодруулбал, зургаан онгоц хүзүүвчээр зорчигчоо зэрэг суулгаж, задгай талбай дээрээс 13 онгоц нисэх бүрэн бололцоотой гэсэн үг. Хөшигийн хөндийн нисэх буудлын нийт санхүүжилт нь 560 сая ам.доллар юм.
Уг нисэх буудлын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Японы “Мицубиши Чиёода” түншлэл ажилласан. Харин ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпорац оролцжээ. Эл төслийн бүтээн байгуулалтад нийт 40 гаруй компани ажилласан. Эдгээр компанийн 70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгж. Үлдсэн нь Солонгос, хятадын компаниуд. Ийнхүү ирэх оноос монголчууд төдийгүй жуулчид Хөшигийн хөндийн нисэх буудлаар үйлчлүүлэх болоод байна.

0 Сэтгэгдэл
irgen
Mash bayartai mede baina shuu? Ulsyn komis ni sain huleej avaarai daa? Manaih shig hulhidahgui baihaa.
2016.11.21