Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Дашдэмбэрэл: Сурагчдыг албан ёсоор амраах шийдвэр гараагүй


А.АКЭРКЭ


Манай оронд сүүлийн арав гаруй жил ажиглагдаагүй хүйтэн болно хэмээх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс хоёр хоногийн өмнө өгсөн. Энэ хүйтрэл нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн цахим ертөнцөөр энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багачуудыг гэрт нь амраая гэдэг санаачилга тархах болж, олон хүн санал нэгдээд байгаа юм. Түүгээр ч барахгүй зарим сайт эл асуудлаар санал асуулга хүртэл явуулж байна. Харин энэ асуудалд холбогдох байгууллагын удирдлагууд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.
---------------------------------------------------------------------
-Хүтний эрч сулартал су­рагчдыг амраая гэсэн са­наа­чилга эцэг, эхчүүдээс гарч байгаа. Үүнд танайх ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор ийм төлөвлөгөө байхгүй. Мөн манай байгуул­лагад Цаг уур, орчны шин­жилгээний хүрээлэнгээс ч юм уу, Онцгой байдлын газ­раас ингэж хүйтэрнэ гэж анхаа­руулсан, хандсан зүйл байхгүй.

-Тэгэхээр сурагчдыг ам­раах эсэх талаар ярилцаагүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орон нутагт ч ялгаагүй. Гэхдээ боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг БСШУСЯ эрхзүйн хүрээндээ шийддэг.
Харин энэ асуудлын талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт болон Нийслэлийн Боловсролын газрын даргад чиглэл өгчээ. Үүндээ “Хүйтний эрч чангарч улсын хэмжээнд томуугийн вирусийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93,1 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж байгаа хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэний шүүс уулгаж байхыг, мөн анги, танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж ажилла” хэмээн үүрэгджээ. Тиймээс энэ хүйтэн өдрүүдэд сурагчдын амрааж магадгүй хэмээн горьдлого тавих хэрэггүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
хүүхдүүдийг өвлийн амралтаар нь хуучнаар нь олон хоног амардгаар нь амраах хэрэгтэй шүү. ид хүйтэн болж өвчин ханиад ид ихэсдэг үе шүү дээ. Батсуурь сайд боловсролын яам хэвшил болсон амралтыг нь өөрчлөөд байх шаардлагагүй өөр хийх юм бол их байна
Хамгийн их уншсан