Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Р.Барсболд: Монгол нутагт сүүлийн 600 сая жилийн туршид үүссэн ургамал, амьтан бүгд бий
Т.ЖАНЦАН
-Нэмэгт уулнаас үлэг гүрвэлийн шинэ олдвор олдсон гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нэмэгтээс учир битүүлэг үлэг гүрвэл бүрэн бүтнээрээ олдсон гэж ойлгох арай болоогүй. Хумсны үлдэгдэл нь олдсон. ЗСБНХУ, БНМАУ-ын ШУА хамтарч “Монголын палеонтологийн экспедиц” 1946, 1949 онд судалгаа хийсэн. Тэгээд Өмнгөговь аймгийн нутаг Нэмэгт гэдэг газраас үлэг гүрвэлийн олдворт газрыг нээсэн юм. Энэ олдвороороо дэлхийд алдартай. Ингээд сүүлийн 70 жилийн турш үлэг гүрвэлийн хайгуул судалгааны бүх экспедицийн ажлын гол талбай болж ирсэн. Гэхдээ 1920-иод оны үед Эндрьюсийн экспедицийн Монголын говиос үлэг гүрвэл, хөхтөн амьтны олдвор олсон судалгааны ажлыг бууруулж байгаа зүйл биш.
Хоёр том үйл явдал болсон юм. Өөрөөр хэлбэл нэг нь анх удаа Төв Азиас үлэг гүрвэл олсон. Нөгөөх нь гүнзгийрүүлэн судлах том талбайн нээлт хийсэн үйл явдал. Монголоос олдсон үлэг гүрвэлийн 60 хувь нь Нэмэгтийнх олсон байдаг.
-Тэгэхээр Нэмэгт уул үлэг гүрвэлийн өлгий нутаг байсан гэж хэлж болох нь. Тухайлбал, ямар ямар үлэг гүрвэлийг тэндээс олсон бэ?
-Маш олон үлэг гүрвэл олдсон байдаг. Тухайлбал, нэг хэсэг шуугиан тарьсан Баатар тарбазовар, нугас хошуут Завролоф, тэмээн хяруул маягийн Орнитомимозавр, аймшигт гарт үлэг гүрвэл эндээс олдож байгаа.
-Аймшигт гарт үлэг гүрвэл бас нэлээд шуугиан тарьсан. Үүнийг хэзээ олсон юм бэ?
-Аймшигт гарт үлэг гүрвэлийн урд хөлийн сарвуу, далны бүтэн биш яс 1965 онд анх олдсон. Тэр үед Польшийн ШУА-тай хамтарч ажиллсан. Энэ нь шинэ маягийн, махан идэшт үлэг гүрвэл гэдгийг 1970 онд тогтоосон. Ингээд сүүлийн 50-иад жил Монголын хамгийн учир битүүлэг үлэг гүрвэлийн нэг нь байлаа. Бүр томоор авч үзвэл бүх үлэг гүрвэл олон талаар учир битүүлэг л дээ. Тэр дундаас ийм том ямар амьтан байсан юм бол гэдэг олон асуулт нэхэж ирсэн юм. Тухайлбал, идэш, бүтэц, өөр хоорондын болон бусадтай хэрхэн холбоо харилцаатай байв гэдгийг нь тогтооход түшиглэх баримт байгаагүй. Түүний урд хөлийн сарвуу бараг хоёр метр урт, хумс нь 30-35 см. Анатомын үүднээс хумс гэж сарвууны дээр байдаг эвэрлэг бүтэц. Эвэрлэг бодис чулуужиж үлддэггүй. Тэгэхээр бид хумс гэж нэрлэхдээ тэр эвэрлэг бүтцийн доор байрлах үеийг нь хэлж байгаа юм. Гэтэл үе нь тийм урт байхад дээр нь байрлах эвэрлэг бүтэц нь их л урт байж таарна. Ийм учир битүүлэг сонин амьтан гэж хагас зуун жил яригдсан. Тэгээд Солонгосуудтай хамтарч ажиллаж байх үедээ Нэмэгтээс бараг бүтэн ясыг нь олсон. Гэвч энэ үлэг гүрвэлийн ясны олдворын адал явдал дуусаагүй. Толгой нь хулгайлагдсан юм. Тэгээд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дэмжлэгтэйгээр олж авсан. Тухайн үед би баруун, зүүн зүгийн эрдэмтдийг босгож эрэл хайгуулд гарсан. Мэргэжлийн эрдэмтэд олдворын хулгайд их дургүй. Дээр нь надад тусалсан тэр эрдэмтэд Монголд ирж судалгаа хийж байсан хүмүүс. Ийм учраас өөрийн зүйлийг алдсан юм шиг л тусалж хаана, хэнд байгааг нь тогтоож нэр, утас, хаягийг нь олж өглөө. Тэгээд Солонгост очиж аймшигт гарт үлэг гүрвэлийн толгой байгаа хүмүүстэй уулзлаа. Тэд Японоос худалдаж авсан гэж хэлсэн. Тэр нь үнэн байсан. Буцааж авахад 200 гаруй мянган ам.доллар зарсан юм. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд энэ үлэг гүрвэлийн талаар 2013 онд илтгэл тавьсан. Одоо аймшигт гарт үлэг гүрвэлийн учир олдож Баатар тарбозавараас илүү судлагдаад байгаа. Шинжлэх ухаанд аливаа зүйлийг ямар ч асуудалгүй гэж хэлж болохгүй нь мэдээж. Биднээс илүү судлаад гарч ирэх эрдэмтэд байхыг үгүйсгэхгүй.
-Тэгвэл аймшигт гарт үлэг гүрвэл хэлбэр дүрс, идэш гээд ямар янзын амьтан байсан юм бол?
-Бараг долоон тонн жинтэй, махан идэштэй байсан. Тэгвэл Баатар тарбозавар дөрөв, тав орчим тонн жинтэй байсан. Үүнтэй бараг адил АНУ-ын тиранозавор бас долоон тонн орчим жинтэй юм. Бас л махан идэшт амьтад. Эдгээр нь эх газрын хамгийн том махан идэшт амьтад. Гэхдээ махан идэшт гэхээр ерөнхий болно. Хүн ч гэсэн махан идэштэй шүү дээ. Тэгэхээр аймшигт гарт үлэг гүрвэл сэг иддэг байж магадгүй гэсэн таамаг бий. Ийм ч учраас урд хөл хэрэгцээгүй болж байгаа юм. Сэг зугтаж, урдаас нь дайрахгүй. Юу хэрэгтэй гэвэл идэх том ам л хэрэгтэй. Колберт гэдэг ахмад үеийн алдартай палеонтологич АНУ-ын тиранозаворыг хойд хөл дээр тогтсон ам гэж хэлсэн. Ийм амьтан бэлэн зүйл л идэж таарна. Тэр үед их том биетэй дөрвөн хөлтэй завропод гэж урт хүзүүтэй, анааш шиг өвсөн тэжээлт амьтан байсан. Биеийн урт нь бараг 30 метр, 30-40 тонн жинтэй. Далны яс нь бараг гурван метр. Ийм далтай амьтан барагцаагаар 100 тонн жинтэй гэсэн санааг АНУ-ын эрдэмтэд гаргаж байв. Энэ нь арай хэтрүүлсэн ч байж болно. Ямар ч байсан хэдэн арван тонн жинтэй байсан нь тодорхой. Аливаа амьтан мөнх биш. Тэгэхээр тэдгээр махан идэшт үлэг гүрвэлүүдэд хоол хангалттай байж гэж хэлж болно.
-Судалж тогтоогоогүй учир битүүлэг үлэг гүрвэлийн олдвор байдаг уу?
-Бий. Их гайхалтай гурван олдвор олсон. Зөвлөлт, Монголын палеонтологийн экспедиц нэг нь 70 см урт, хавтгай хавчиг гурван ширхэг хумс олсон юм. Өөрөөр хэлбэл, урд сарвууны үе шүү дээ. Тэгэхээр дээрх хэмжээний урттай сарвууны үен дээр дор хаяж тав, арван см-ээр урт эвэрлэг бүтэц /хумс/ байж таарна. Тэгвэл 80 см урт гурван хумстай амьтан юу хийж байсан нь одоо болтол учир битүүлэг байгаа. Уг хумсыг олсон Зөвлөлтийн эрдэмтэн түүнийг Теризинозавар гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, яст мэлхий мэтийн үлэг гүрвэл юм даа. 1970-аад оны үед миний ажиллаж байсан экспедиц өөр газраас бас тийм урд сарвуу, дал олсон. Тэгээд яах аргагүй махан идэшт амьтан байна. Яст мэлхийтэй холбоогүй өвөрмөц үлэг гүрвэл байна гэж баталгаатай тогтоосон юм. Энэ үлэг гүрвэл 70-аад сая жилийн өмнө амьдарч байсан гэж хэлж болно.
Үүнээс гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал хэдэн жилийн өмнө Монголд зохион байгуулсан. Энэ хурлын дараа Нэмэгтэд аялал хийсэн юм. Тэр үед Чехийн Элчин Сайдын хүү Д.Робинд шог маягаар “Монголын говьд анх удаа очиж байгаа хүнд сонирхолтой зүйл гэнэт олддог юм шүү” гэж хэлж байлаа. Гэтэл тэр хүн нэг их бүдүүн биш 20 см-ээс доошгүй урт хоёр хумс олсон. Өнөөдрийг болтол ийм хумстай амьтан олдоогүй байсан. Үүнийг судлаж тогтоох, үлдсэн ясыг нь олоход хэдэн жил өнгөрхийг бүү мэд. Магадгүй хагас зуун жил ч болох юм бил үү. Дэлхий нийт Монголын үлэг гүрвэлийг их сонирхдог. Хятадаас олдсон үлэг гүрвэлтэй шууд биш холбоогоор нэг ийм амьтан гэж хэлэх гээд байдаг юм. Гэхдээ яг тиранозавор биш яахав тиранозаворойд, тиранозаворид гэж нэрлээд байгаа. Үүнийг баттай гэхэд хэцүү. Үгүй ч байж болно. Канадын эрдэмтэн Карин их сонин амьтан байж гэсэн. Тэгээд Тиранозаворойд байж магадагүй гэсэн санал дэвшүүлээд байгаа. Энэ эрдэмтэн Монголд их олон жил ажилласан. Тиранозавор маягийн амьтад том хумстай гэж түүнд хамааруулаад байгаа байх. Энэ нь батлагдах юм бол нэр нь өгөгдөөд үлэг гүрвэлийн бие даасан нэг салаа салбар болох юм. Гэхдээ энэ бол ямар ч байсан тиранозавор, тарбазовар ч биш. Үлэг гүрвэлийн шинэ төрөл байж магадгүй. Би Д.Робинд “Чи Монголд дахиад хагас зуун жил судлах ажлын үндсийг тавилаа” гэж хэлсэн. Газар, үе шат нь мэдэгдэж байгаа тул цааш судална. Нэг сонин зүйл бий. Монголоос нэг үлэг гүрвэл олдоход Хятадаас эртнийх нь олддог. Яагаад гэвэл Хятадын үлэг гүрвэлийн аймаг арай эртнийх, Цэрдийн галавын эхэн үед хамаардаг юм. Монголоос дээд Цэрдийн галавын үлэг гүрвэл олдоно. Монголоос олддог үлэг гүрвэл АНУ-аас олдсонтой нягт холбоотой, арай түрүү үед нь хамаардаг юм. Оросоос үлэг гүрвэл нэг их олдоод байдаггүй. Сибириэс олдож байгаа нь манайхтай адил дээд Цэрдийн галавынх.
-Рой Чапмэн Эндрьюсийн очсон Баян заг Нэмэгт уулнаас хэдий хэрийн зайтай юм бол очих боломж байсан болов уу. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Эндрьюсийн очиж малтлага хийсэн газрыг хүмүүс Баян заг гээд буруу нэрлэдэг. Эндрьюсийн очсон газрын хойд талд 2-3 км зайд Баян заг гэж бий. Яг Эндрьюсийн очсон газар тийм их заг байхгүй. Тэмээн шавар гэдэг газар юм. Яагаад тэгж нэрлэв гэхээр монгол тэмээний бөх шиг хэлбэртэй шавартай газар байдаг. Америкууд “Дүрэлзсэн гал улаан хад” гэж нэрлэсэн нь бий. Энэ бол асар их ялгаатай. Хад бол хатуу зүйл. Харин шавар зөөлөн шүү дээ. Цав газар гэдэг нь хад чулуу биш. Элс шавартай эрэг юм. Зөвлөлтийн эрдэмтэд Эндрьюсийн очсон газарт судалгаа хийж байхдаа Баян заг гээд нэрлэсэн. Түүнээс хойш ингэж нэршчихсэн юм. Нэрний учир бол ийм. Тэмээн шавар гэдэг газар Нэмэгт уулнаас 200 км. Тэд яагаад ч юм Их Богд уул хүрэлгүйгээр баруун хойд зүгт эргэсэн. Тэгээд одоогийн хэллэгээр Их нууруудын хөндийд очсон. Тэндээс эртний хөхтөн амьтан, бага зэрэг үлэг гүрвэлийн яс олсон байдаг. Энэ гол олдвор нь биш. Гол зүйлээ Тэмээн шавраас олсон юм. Би боддог л доо. Тэднийг Монголын говь та нар хамаагүй бүх зүйлийг нь нээж болохгүй бусдад нь үлдээ гэж зохицуулсан байх. Түүнээс биш машин тэрэгтэй явсан хүн Нэмэгтэд давхиад очиж болох л байсан. Дээд Цэрдийн галавын хурдаст өдий төдий амьтны яс хадгалагдаж үлдсэн юм. Нөөцөөрөө Нэмэгт их баялаг, эртний олон янзын амьтан, ургамлын үлдэгдэл хадгалсан газар. Олон улсад Цэрд, полигений хил зааг нь хаана юм бэ гэсэн асуудал бий. Яагаад гэвэл үлэг гүрвэлийн цаг үе дуусч хөхтөн амьтны цаг үе эхэллээ гэсэн хил заагийг тогтоох асуудал их чухал байгаа.
-Монголоос үлэг гүрвэлийн хэчнээн төрөл зүйл олдсон бэ?
-Үлэг гүрвэлийн 60 орчим төрөл зүйл олдсон. Яг ширхэгээр нь тоолно гэхэд бэрхшээлтэй. Учир нь хувь хүний үзэл өөр өөр байж болно. Гэхдээ Монголоос олдсон үлэг гүрвэлийнх нэг хоёроор зөрж магадгүй. Хятадаас олдсон үлэг гүрвэлийнх хэдэн арваар дээш доош өөрчлөгдөх байх. Энэ нь манайхаас олон, бүр эртнийх нь ч байдагтай холбоотой. Урьд нь нэг яс олоод л “Энэ тийм үлэг гүрвэл байна” гээд яг таг тогтоосон юм шиг таамаг дүгнэлт хийж бичиж хэвлүүлдэг байсан. Одоо тэгж болохгүй. Гэхдээ “Энэ бол тийм л үлэг гүрвэл юм шиг байна” гэж санал дэвшүүлж болно. Монголын үлэг гүрвэлийн гол нөөц нь дээд 145-190 орчим сая жилийн өмнөх Цэрдийн галавынх. Хятадаас олдож буй үлэг гүрвэлүүд нь Юра галаваас Цэрдийн галавын хооронд амьдарч байсан. Гэхдээ голдуу доод Цэрдийн үлэг гүрвэлийн яс их олдсон. Дээд Цэрдийнх цөөхөн. Монголоос ч гэсэн доод Цэрдийн үлэг гүрвэлийн олдвор олдсон. Хамгийн гол нь дээд Цэрдийн үлэг гүрвэл, ургамал элбэг олддог. Цэрдийн галав бол үлэг гүрвэлийн үүсэл хөгжлийн цэцэглэлтийн үе. Тэгээд хамгийн урт удаан үргэлжилсэн юм. Цэрдийн галав 80 сая жил үргэлжилсэн.
-Үлэг гүрвэл олон сая жилийн хувьслын үр дүнд өнөөгийн шувуу бий болсон гэдэг. Үнэн үү?
-Харин тийм. Шувууг үлэг гүрвэлтэй холбоотой гэж үздэг. Одоогийн шувууд 9000 төрөл зүйлтэй. Ангилал нь янз бүр. Учир нь тухайн эрдэмтний баримталж буй үзэл бодлоос шалтгаалдаг. Үлэг гүрвэлд Динозавор гэдэг том анги бүлэг бий. Шувуу бол түүний нэг салаа. Тэгэхээр шувуу нь өнөөгийн нисдэг үлэг гүрвэл гэж үздэг. Үүнээс гадна шувуу нь үлэг гүрвэлийг бий болгосон уу, үлэг гүрвэл нь шувууг бий болгосон уу гэдэг хуучныг баримтлагч эрдэмтэд ч байдаг. Мөн махан идэшт үлэг гүрвэлээс үүссэн гэдэг. Бас энэ хоёр амьтан зэрэгцэн хөгжсөн гэдэг үзэл ч бий. Ямар ч байсан шувуу үлэг гүрвэл хоёр олон шинжээрээ холбоо харилцаатай юм. Ийм учраас өнөөгийн тагтаа эсвэл бор шувуу гэх мэт шувууд махан идэшт Баатар тарбозавор зэрэг үлэг гүрвэлүүдийн удам гэж хэлж болох юм.
-Таны ярианаас үзэхэд Монголд үлэг гүрвэлийн судалгаа чамгүй хийгджээ гэж ойлгож болох нь?
-Тийм. Гэхдээ палеонтологи бол зөвхөн үлэг гүрвэл судалдаггүй. Цөөн улс оронд үлэг гүрвэлийн судалгаа хийж байна. Тухайлбал, АНУ, Хятад, Монгол Улс үлэг гүрвэлийн олдворын нөөц, судалгааны үр дүнгээр дэлхийд тэргүүлдэг. Иймд Монголд ирээгүй палеонтологич, үлэг гүрвэл судлаач цөөхөн гэхэд хилсдэхгүй. Триас, Юра галавын хурдас /хөрс/ Монгол нутагт бий. Үүнийг ирээдүйд судлах байх. Дэлхий үүсээд гурван тэрбум 850 сая жил хүрсэн гэдэг. Монгол нутагт сүүлийн 600-аад сая жилийн туршид үүссэн ургамал, амьтан бүгд бий. Гадаадынхан Монгол Улс эрт цагийн ургамал амьтны судалгаа нэлээд хийгдсэн гэдэг дүгнэлт өгдөг. Гэвч дэлхийн үүсэл хөгжлийг харахад ирээдүйд хийх палеонтологийн судалгааны ажил их байна гэсэн үг. Үлэг гүрвэлтэй нэг үед амьдарч байсан остаркод буюу хавтаст хавч гэдэг амьтны олдвороор Монгол нэлээд алдартай. Энэ амьтан ус, шалбаагт амьдарч байсан. Үүнээс гадна 500-600 сая жилийн өмнөх бактери ч бий.
-Дэлхийд анхны амьдрал хэдийд үүссэн гэж шинжлэх ухаан тогтоогоод байна вэ?
-Амьдрал бактериас эхэлсэн. Ингээд бактери өнөөдөр их чухал, анхаарал татсан зүйл боллоо. Хүн үлэг гүрвэлгүй амьдарч болж байна. Гэвч дэлхийд бактеригүй амьдрал байхгүй. Дэлхийд дөрвөн тэрбум жилийн өмнө бактери анх амьдрал үүсгэсэн. Тухайн үед амьдарч байсан бактери чулуужиж үлдсэн байдаг. Өнөөдөр хүн төрөлөхтөн өөр гаригаас амьдрал хайн судлах болсон. Иймд Марс, Ангараг гариг дээр бактери байгаа эсэхийг хайж байна. Эдгээр гаригт судалгаа хийх робот илгээж 10 гаруй жил ажиллууллаа. Тэгээд гадаргуу дээр нь амьдрал байхгүйг тогтоосон. Газрын гүнд нь амьдрал байж болно гэж үзэж байгаа. Иймд 2020 он гэхэд Ангараг гаригийн хөрсөнд өрөмдлөг хийн судлах боломжтой гэдэг. Учир нь хөрсөнд нь бактерийн чулуужсан үлдэгдэл нь байж магдагүй гэсэн санаа бий. Хэрэв энэ хоёр гаригаас хүссэнээ олвол сансарын палеонтологи болно гэсэн үг.
-Тэгэхээр Монгол нутгаас эрт үед амьдарч байсан хэдэн төрлийн чулуужсан бактери олдсон байдаг вэ?
-Би үлэг гүрвэл л судалдаг хүн тул сайн мэдэхгүй. Монгол нутгаас олдсон бактерийн чулуужсан үлдэгдэл хэдэн араваар тоологдоно. Магадгүй 100 хүрэх байх. Манайхан бактерийн палеонтологи бий болгоно гэж тунхаглан зарлаад явж байна. Дөнгөж эхэлж байгаа юм. Учир нь одоохондоо бүр эртний хэдэн тэрбум жилийн үеийн бактерийг судалж амжаагүй. Бактери тэр бүр хувиран өөрчлөгддөггүй. Тэгэхээр одоо ч амьдарч байгаа зарим нэг бактери 500-600 сая жилийн өмнө үүссэн гэдэг судалгаа бий. Бактерийн нэр төрөл нь үлэг гүрвэлээс олон. Дэлхийд энэ талаар судалдаг улс тийм ч олон биш. Үүнийг хөгжүүлэхэд их хөрөнгө мөнгө шаардана. Судалгааны тусгай багажууд хэрэгтэй. ОХУ, АНУ-ын “НАСА”, Герман, Австрали судалж байна. Мөн Энэтхэг, Франц гээд арваад л улс ийм судалгаа хийж байгаа.
-Дэлхийд дөрвөн тэрбум жилийн өмнө бактери анх амьдрал үүсгэсэн-
Т.ЖАНЦАН
Үлэг гүрвэлийг дэлхийд амьдарч байх үеийг геологийн шинжлэх ухаанд Дундад Төрмөлийн эрин гэж нэрлэдэг. Энэ эринийг дотор нь Триас, Юра, Цэрд гэж гурван галавт хуваана. Дундад төрмөлийн эринд үлэг гүрвэл үүсч бий болон Цэрдийн галавын төгсгөлд сөнөн мөхжээ. Мөн анхны шувуу ч үүссэн гэдэг. Өнөөдөр үлэг гүрвэлийн 500 гаруй төрөл, түүнээс ч олон зүйлийг олж тогтоогоод байгаа юм. Үлэг гүрвэл цэцэглэн хөгжиж байх үед хуурай газар нь өнөөгийнх шиг олон тивд хуваагдаагүй Пангей гэдэг нэг том тив байж. Иймд дэлхийн уур амьсгал их зөөлөн таатай байсан нь үлэг гүрвэл амьдрах нөхцөл бүрдэж байсан гэдэг. Тэгвэл Монгол нутгаас тэр дундаа Өмнөговь аймгаас дээд Цэрдийн галавын үед амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс элбэг олддог. Тухайлбал, Гурван тэс сумын нутаг Нэмэгт уул үлэг гүрвэлийн өлгий нутаг. Ингээд Монголын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Р.Барсболдтой Монголын үлэг гүрвэл, түүний судалгааны талаар ярилцлаа. Тэрбээр дэлхийн палеонтологийн салбарын шилдэг 10 эрдэмтний тоонд зүй ёсоор багтдаг юм.

0 Сэтгэгдэл