Б.БАДРАЛ
ХБНГУ-ын парламентын Гадаад бодлого хариуцсан хорооны дарга Норбер Рёттген “CNN” сувагт ярилцлага өгөхдөө Канцлер Ангела Меркелийг ээлжит удаагаа Засгийн газрын тэргүүний төлөө өрсөлдөхөөр шийдсэн тухайд мэдэгджээ. Рёттген нь Меркелийг хариуцлагатай улстөрчийн хувьд Өрнө дахины үнэт зүйлсийг хадгалахын тулд канцлерын суудлын төлөө өрсөлдөх болсон гэж мэдэгдэв. Мөн Өрнөдийн орнуудад, юуны түрүүнд АНУ-д хандан Меркельд дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. ХБНГУ-ын Канцлер нь АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид хандан явуулсан илтгэлдээ хоёр улсын нийтлэг үнэт зүйлс дээр суурилсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалаад байсан аж. Ангела Меркель 2005 онд анх Канцлераар сонгогдож байсан юм.