Б.БАДРАЛ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг ээлжит удаа сонгогдохыг дэмжиж байгаа Оросын иргэдийн тоо сүүлийн дөрвөн жилийн хувьд хамгийн дээд хэмжээндээ хүрчээ. Энэ тухай “Левада-Центр”-ээс явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулсан байна.
Тухайлбал, Оросын иргэдийн 63 хувь нь Путинийг 2018 оноос хойш дөрөв дэх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ердөө 18 хувь нь Путиний дахин сонгогдохыг дэмжихгүй гэсэн бол 19 хувь нь тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ.
Гэтэл 2012 оны аравдугаар сард Путинийг дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг Оросын хүн амын 34 хувь нь дэмжсэн аж. 40 хувь нь Путинийг дахин Ерөнхийлөгч болохыг дэмжихгүй гэж байсан бол 26 хувь нь тодорхой хариу хэлж чадаагүй.
Оросын иргэдийн бодол санаа дөрвөн жилийн дотор ингэж огцом өөрчлөгдөхөд Крымийн хойгийг нэгтгэсэн явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үзэж байна.