Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
АНУ жихадуудад Болгараас зэвсэг нийлүүлж байна уу
Болгарын зэвсэг ачсан хөлөг онгоц Босфорын хоолой гатлан Саудын Араб руу очиж явахыг Туркийн нэгэн блогч харсан байна. Данийн далбаатай энэ хөлөг дан контейнер ачиж Стамбулаар дамжин явахыг тэрээр харж зургийг нь авчээ. Тэр хөлгийг эргийн хамгаалалтын хөнгөн онгоцууд дагалдаж явсан байна. “Данийн далбаатай Karina Danica хөлөг Босфорын хоолойгоор дамжин Жеддуг чиглэн явж байна. Энэ нь болгарын Бургасаас зэвсэг тээвэрлэн Йеменд очихоор яваа нь энэ” гэж туркийн блогч өөрийн твиттертээ бичжээ.
Блогчийн энэ бичээд байгааг тэнгисийн чиглүүлэгч Marine Traffic-ийн тусгай порталууд баталж энэ Karina Danica хөлөг үнэхээр болгарын Бургасаас Жеддуг чиглэн яваа гэжээ. Хөлөг онгоц данийн H. Folmer & Co. компанийн 1,3 мянган тонн орчим ачаатай яваа бололтой. Данийн энэ компани өмнө нь нэг удаа зэвсэг тээвэрлэсэн дуулианд холбогдож байсан юм.
2011 онд Египетэд “арабын хувсгал” гарч цагдаагийнхан Каирын Тахрирын талбай дахь жагсагчдыг тараахдаа АНУ-д үйлдвэрлэсэн нулимс асгаруулагч хий ашиглаж байсан. Чухам эндээс л дуулиан эхэлж байсан юм. Британийн The Independent хэвлэлийн мэдээлснээр бол америкийн Chemring компанийн бүтээгдхүүн энэ хийг америкийн Вилмингтоноос египетийн Адабия боомтод чухам данийн энэ Karina Danica хөлгөөр авчирч байсан юм.
Нөгөө талд нь Chemring компани нь НАТО болон АНУ-ын холбоотон Ирак, Сири, Афганистанд албан ёсоор бүтээгдхүүнээ нийлүүлэгч. Ингэж зэвсэг нийлүүлэх нь АНУ-ын төрийн хөтөлбөрийн дагуу төсвийн мөнгөөр хийдэг ажил. Энэ компани энэ онд Батлан хамгаалах яамнаас 47 тэрбум доллар авсан. Америкийн бас нэг нийлүүлэгч Orbital АТК корпораци зөвхөн энэ ес, аравдугаар сард 126 сая долларын санхүүжилт авсан байна.
Америкийн төрийн энэ хөтөлбөрийн бас нэг гол түнш нь артиллерийн сумнаас эхлүүлээд зенит, пуужингийн комплекс үйлдвэрлэдэг болгарын VMZ буюу “Вазын машины завод”.
Ингэхээр Chemring компани нь данийн H. Folmer & Co. компанитай хамтран ажиллаж, ачаагаа тээвэрлүүлсээр байгаа нь саяын хөлөг Босфороор дамжин Жедди орж, тэндээсээ Сири рүү явж байгаагаас харагдаж байна. Йеменд мэдээж зөвлөлтийн загварын зэвсэг оруулахгүй, тэгээд ч Саудын Арабын зэвсэгт хүчин АНУ-ын хөтөлбөрийг ашиглахгүй.
Тэгэхээр энэ бүхнийг хэдэн долоо хоногийн дараа Сирийн сөрөг хүчнийхэн жихадын бүлэглэлүүдээр дамжуулан асар их хэмжээний зэвсэг авах нь ээ гэж ойлгож болох нь.
Зэвсэг бүхий хөлөг онгоц одоохондоо Дарданеллийн хоолой өнгөрөөд Эгийн тэнгис орж яваа. Karina Danica хөлөг замдаа Сайдын Арабаар дамжин хэдэн хоногийн өмнө Сирийн эрэгт ойртон очсон оросын тэнгисийн цэргийн бүлэглэлд 500 км ойртож очих нь.
Америкчуудын Сири, Иракт зориулан захиалсан зэвсэг нь болгарын VMZ компанийн санхүүгийн байдлыг сайжруулж байгаа. Энэ компани өнгөрсөн онд 14 сая долларын зэвсэг худалдсан бол энэ жил 170 сая долларт хүрээд байна гэж Болгарын Эдийн засгийн сайд Божидар Лукарски дөрөвхөн хоногийн өмнө энэ компанид очихдоо мэдэгдсэн. Үүнийг дагаад ажиллагсдын нь тоо ч өсч 1100 байснаа одоо 4100 хүнтэй болоод байна. Уг нь Болгар улс Европын холбооны хамгийн ядуу орон шүү дээ.
Одоо Ойрхи Дорнодод дайн үргэлжилж байгаа нь зэвсэг нь болгарын экспортын гол бүтээгдхүүн болоод байгаа нь энэ. VMZ компани өнгөрсөн есдүгээр сард үйлдвэрлэлийн өндөр технологийн шинэ шугам суурилуулснаа, арван нэгдүгээр сард шинэ механик шугам сууриулуулах итендер зарласнаа албан сайтдаа мэдээлсэн юм хэмээн eadaily.com сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл