Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ: АНУ-ын ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй

БНАСАУ-ын хувьд АНУ-ын ерөнхийлөгч хэн ч байсан дайсагнасан бодлогоо өөрчлөөсэй гэж хүлээж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа Умард Солонгосын төлөөлөгчийн газрын Хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан захирал Ким Ен Хо  мэдэгдсэн байна.

 “АНУ-ын ерөнхийлөгч хэн болоход бид нэг ач холбогдол өгөхгүй байна. Хамгийн гол зарчим нь БНАСАУ-д дайсагнасан бодлогоо өөрчлөх улстөрийн эр зориг АНУ-д байна уу, үгүй юу гэдэг л юм” гэж тэрээр мягмар гарагт НҮБ-ын байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ сэтгүүлчдэд мэдэгджээ.

Сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр Дональд Трамп бүр зургадугаар сард өөрийгөө БНАСАУ-д очиж удирдагч Ким Чен Унтай уулзах бодолгүй байгаагаа илэрхийлж байсан юм.

Арваннэгдүгээр сарын 8-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялсны дараа Умард Солонгосын төв хэвлэл “Нодон синмун” сонин ч БНАСАУ өөрийн цөмийн хөтөлбөрөөс татгалзах бодолгүй байгаа тухай, АНУ-ын шинэ сонгогдсон ерөнхийлөгч нь Пеньяны асуудлыг тогтворжуулахад илүү их бэрхшээлтэй тулгарах болно гэж бичсэн  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан