Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Клинтон нэг сая сонгогчийн саналаар Трампаас түрүүлж явна

Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг мужуудад нягталж тоолох явцад АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Хилари Клинтон өөрийн өрсөлдөгч Дональд Трампаас нэг сая гаруй саналаар түрүүлж явна гэж Politico хэвлэл мэдээлжээ.
Хилари Клинтоны төлөө 61,963,234 сонгогч санал өгсөн бол, Трампын төлөө 60,961,185 сонгогч саналаа өгсөн байна.

Хэвлэлд бичсэнээр бол Калифорни, Юта, Вашингтон мужуудад одоо хүртэл саналын хуудсыг тоолж дуусаагүй байгаа бол Мичиган мужид ч санал хураалтын дүн эцэслэн гараагүй байна.
Арваннэгдүгээр сарын 8-нд болсон бүх нийтийн санал хураалтаар Дональд Трамп нийт авбал зохих 270-аас 290 төлөөлөн сонгогчийг өөртөө татаж чадсан бол Клинтон 232 санал авсан юм. Одоо 16 төлөөлөн сонгогч сонгох ёстой Мичиган мужид саналын хуудсыг ид тоолж байна. Энд Дональд Трамп Клинтоноос 0,3 хувиар буюу 11 мянга орчим саналаар түрүүлсэн юм.

Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 2000 оноос хойш анх удаа гарч байгаа төлөөлөн сонгогчийн олонхийн санал авсан ч энэ нь нийт сонгогчийн өгсөн саналаас зөрж байгаа тохиолдол юм байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн хоёр шаттай сонгуулийн эхний бүх нийтийн санал хураалт арваннэгдүгээр сарын 8-нд болж төлөөлөн сонгогчдыг сонгосон юм. Нэр дэвшигч сонгуульд ялахын тулд 538 төлөөлөн смонгогчийн 270-ыг өөртөө татах ёстой. Харинэнэ сонгогдсон төлөөлөн сонгогчид арванхоёрдугаар сарын 19-нд хэлбэрийн төдий санал өгөхийг Конгресс нэгдүгээр сарын 6-нд батлах юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөснөөр үүрэгт ажилдаа орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан