Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсчид анх удаа дэлхийн аваргад оролцоно

БНХАУ-ын Шиамен хотноо энэ сарын 19-24-нд Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болно. Тус тэмцээнд таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөх юм. Монголын тамирчид энэ тэмцээнд оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо өнгөрсөн жил зохиогдсон Ази тивийн АШТ-д амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэнээр авсан билээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчин багтжээ. Багийн дасгалжуулагчаар С.Тулга ажиллах бол ахлагчаар “Мон-Алтиус” БТДС-ийн захирал М.Өсөхбаяр явах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан