Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдыг авлигын хэргээр баривчиллаа


ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевыг авлигын хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах хороо саатуулсан байна. Төрийн өндөр албан тушаалтан Алексей Улюкаев “Башнефть” компанийн төрийн өмчийн багц хувьцааг ”Роснефть” компанид  шилжүүлэхэд нааштай үнэлгээ өгснийхөө төлөө хоёр сая долларын авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.

“Одоо сайдыг саатуулаад байна. Түүнийг албан тушаалаа урвуулан шигласан, авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнийг эд мөрийн баримт, авлигад авсан мөнгөтэй нь хамт саатуулсан” гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Светлана Петренко  мэдэгджээ.

Эдийн засгийн хөгжлийн сайдыг саатуулсан тухайд  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Энэ бол маш ноцтой буруутгал. Маш баталгаатай браимт нотолгоо шаардлагатай. Ямар ч тохиолдолд бүхнийг шүүх л шийднэ” гэж хэлжээ. Тэр бас “Одоо шөнө болж байна. Энэ талаар Ерөнхийлөгчид хэлэх эсэхээ мэдэхгүй байна” гэж Песков хэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан