Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ахмадууд дэлхийн аваргад хүч үзнэ


АНУ-ын Флорида мужийн Майами хотноо энэ амралтын өдрүүдэд жүдо бөхийн ахмадын ДАШТ болно.  Энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тухайлбал, тэмцээний М1 ангилалын эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Ариун-Эрдэнэ хүч үзэх бол эмэгтэй F1 ангилалд ОУХМ Т.Энхцэцэг 63 кг-д өрсөлдөх юм байна. Мөн М2 ангилалын 73 кг-д Д.Бат-Амгалан, 81 кг-д С.Мөнгөнхуяг, F4 ангилалд Р.Дэчинмаа, М7 ангилалд Н.Батсуурь нар эх орноо төлөөлөн оролцох нь. Тэд өнөөдөр эрх чөлөөний хотыг зорих юм байна. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцох бөгөөд  хамгийн олон буюу 151 жүдоч АНУ-аас оролцох бол Франц 140, Бразиль 133 тамирчнаа илгээх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан