Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

28 жил хоригдсон хүнийг АНУ-ын шүүх буруугүй гэлээ


Хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж 28 жил шоронд суусан эрийг Америкийн шүүх буруугүй гэж үзлээ хэмээн Denver Post хэвлэл мэдээлсэн байна. “Энэ мөчийг би тун удаан хүлээлээ” гэж суллагдсан эр хэлснийг хэвлэлд иш татжээ.
 
 1987 онд гарсан хүчингийн хэрэгт буруутгагдан хорих ял авсан Кларанс Мозесын хэргийг Колорадо мужийн Денвер хотын шүүх даваа гарагт хянаад “буруугүй” гэж үзсэн байна. Түүнийг 1988 онд шүүхийн шийдвэрээр хорьсон юм байна.

Энэ гэмт хэргийн хохирогч гурван хүнийг сэжиглэж байна гэж анх мэдүүлсэн ч тэдний дотроос Мозесын царай зүүдэнд минь харагдсан гэснээр түүнийг энэ хэргийг үйлдсэн хэмээн тулган тасалсан юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан