Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Гаага: Пентагон Афганистанд цэргийн гэмт хэрэг үйлдсэн
АНУ-ын Тагнуулын төв газар, америкийн цэргүүд Афганистанд байцаалтын үеэр хүмүүсийг тамлаж, цэргийн бусад гэмт хэргүүд үйлдсэн нь баримтуудаар нотлогдож байна гэж Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Фату Бенсуда мэдээлсэн байна.
Прокурор жил бүрийн тайландаа энэ асуудлаар мөрдөн шалгасан тухайгаа “Саатуулсан хүмүүсээ байцаах үед АНУ-ын зэвсэгт хүчний болон Тагнуулын төв газрын ажилтнууд тэднийг тамлах, хэрцгийгээр хандаж, хувь хүмүүсийг биеийн болон сэтгэл санааны хувьд дарамтлан хүч хэрэглэж байсан нь цэргийн гэмт хэрэг гэж комисс үзэж байна” хэмээн бичжээ.
Америкийн Зэвсэгт хүчний төлөөлөгчид ийм гэмт хэргээ 2003 оны тавдугаар сарын 1-нээс, 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 61 хүний эсрэг өдүүлсний ихэнх нь 2003-2004 оны хооронд үйлдсэн байна гэж илтгэлд дурджээ.
Бенсуда прокурор илтгэлдээ Тагнуулын төв газрын ажилтнууд ихэвчлэн цэргийн гэмт хэрэг өдүүлсэн гэж онцолсон байна. Тус байгууллагын ажилтнууд Афганистан, өөр бас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын гишүүн Польш, Румын, Литва зэрэг орнуудын нутагт 2002-2008 онд саатуулсан 27 хүнийг тамлаж, хэрцгий хандан биеэ зүй бус авч явсан нь цэргийн гэмт хэрэг болно гэж тэмдэглэжээ. Америкийн цэргийн албан тушаалтнуудын үйлдсэн энэ гэмт хэрэг нь ихэнхдээ 2003-2004 онд хамаарч байна гэж энд онцолсон байна.
“Энэ бол саатуулсан хүмүүстэйгээ зүгээр нэг муугаар хандсан хэрэг биш. Тэд мэдүүлэг авахын тулд байцаах ажлаа тамлалт болгон хувиргасан байна” гэж тайланд тэмдэглээд энэ бүхэн нь нотлогдож байгаа гэжээ.
Foreign Policy сэтгүүл энэ тухайд “АНУ-ын албаны хүмүүс саяхан Гаагад Олон улсын эрүүгийн шүүхэд очин мөрдөн шалгах ажлын талаар тодруулаад энэ талаар сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн” гэж бичсэн байна.
Бенсудын илтгэлд бас АНУ-ын агаарын хүчний Кундуз хотын эмнэлгийг агаараас цохиж энэ үеэр эмч өвчтөн нийлсэн 42 хүн амь үрэгдсэнийг ч мөрдөн шалгах ёстой гэж тэмдэглэжээ.
Энэ бүхний эцэст Foreign Policy сэтгүүл “Прокурор Бенсудын илтгэлийн дагуу “Афганы хэрэг” нээж мөрдөж эхэлбэл энэ нь шүүхийн түүхэнд практикийн хувьд ч, улстөрийн өнцгөөс харсан ч хамгийн хүнд, мөрдөн шалгах хэрэг болно” гэж онцолсон байна.
“Аль-Кайда” бүлэглэлийн алан хядагчидтай тэмцэх, “Талибан” хөдөлгөөний дэглэмийг түлхэн унгах зорилгоор АНУ цэргээ 2001 онд Афганистанд оруулсан юм. Америк цэргээ 2014 онд Афганистанаас бүрэн гаргана гэж мэдэгдэж байсан ч өнөөгийн удирдагчид нь нутгийн аюулгүй байдлын хүчинд туслах хэсгийг үлдээнэ үү гэж хүссэн учраас зарим хэсэг нь үлдээд байгаа юм.
Олон улсын Эрүүгийн шүүх энэ хэргийг “ойрын үед шийднэ” гээд америкийн цэргийн албан хаагчдын үйлдсэн байж болох энэ цэргийн гэмт хэргийг тодруулахаар Афганистанд өргөн хүрээтэй мөрдөн шалгах болно гэжээ.
Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад Жефф Дэвис энэ тухайд мөрдөн шалгах ажлын явц, дүнгийн талаар цэргийн дээд тушаалтнууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж байна гэсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч байсан Жорж Буш 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараагаар хүчний байгууллагын ажилтнуудад байцаалтын үеэр алан хядлагад сэжиглэгдсэн хүмүүсээс мэдүүлэг авахдаа олон төрлийн арга хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Харин Барак Обама АНУ-ын төрийн тэргүн болсныхоо дараа 2009 онд ийм арга хэрэглэхийг хоригложээ.
2002 онд байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх нь хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн болон цэргийн гэмт хэрэг, аймаглан устгах хэргийг мөрдөн шалгадаг дэлхийн ганцхан шүүх юм. Энэ байгууллагын гишүүнээр одоо 120 гаруй орон элсээд байгаа юм.

0 Сэтгэгдэл