Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын хуучин эхнэр нь Элчин сайд болохыг хүсч байна

Харин Дональд Трампын салсан эхнэр Ивана Трамп өөрийгөө АНУ-аас Чехэд суух Элчин сайдаар томилохыг хүсч байгаа гэнэ. 67 настай Ивана хуучны Чехословак улсын Злин хотод төрсөн, нөхөрт гарахаасаа өмнө Зеничкова нэрээр Чехословак улсын цанын шигшээ багт байсан юм байна.

“Намайг Чехэд суух Элчин сайдаар томилоосой гэж би санал болгож байна. Би тэнд төрсөн, чех хэл минйи унаган хэл, тэнд намайг мэднэ. Би америкт ч, дэлхийд ч нэртэй хүн. Миний бичсэн гурван ном 40 орын 25 хэлээр орчуулагдсан. Би “Ивана” нэрээрээ алдартай болохоор тэнд Трамп гэж хэлүүлэхийн ч хэрэг байхгүй” гэж Трампын хуучин эхнэр тэмдэглэжээ.

Түүний энэ санаачилга Чехийн хувьд эерэг сонсогдож байгаа гэнэ. Үүнийг дэмжигчид “Ивана сайн Элчин сайд болж, төрөлх эх орондоо сайн тусболж магадгүй” гэж байгаа юм байна.

Ивана Трамп 39 жилийн өмнө Дональдтай гэрлэсэн юм байна. Үүнээс өмнө тэрээр хоёр ч удаа гэрлэж байсан борл Дональд Трамдпын хувьд анхных нь байжээ. Тэд хамтдаа 10 жил хамт амьдарсан, хамтны хүүхдүүдтэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан