Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Усайн болт 9,4 секунд гүйж чадах уу?



Олимпын дөрвөн удаагийн олимпын аварга Майкл Жонсон 100 метрийн гүйлтэд Усайн Болтыг 9.4 секундээс бага хугацаанд гүйж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ зөвхөн нэг л нөхцөлд буюу Ямайкчууд түүний гүйх хэв маягийг дэмжиж хөгжүүлсэн тохиолдолд боломжтой гэнэ. Берлинд болсон дэлхийн аваргын үеэр 25 настай Болт өөрийн рекордыг эвдэж дэлхийн дээд амжилтыг 9.58 сек болгон тогтоосон юм. Жонсон: Болт гайхамшигтай хурдан гүйж чадах хүн. Гэхдээ түүнээс арга барилаа өөрчлөх гэсэн маш хэцүү зүйлийг шаардах болно” гэжээ.
Одоо 44 настай Майкл Жонсон олимпын дөрвөн удаагийн аварга бөгөөд нэг наадамд 400 болон 200 метрийн зайд аваргалсан анхны эрэгтэй атлетикч,  1999 онд 400 метрт 43,18 секунд гүйж дэлхийн дээд амжилтыг тогтоосноос хойш өнөөг хүртэл хадгалж байгаа тамирчин юм. Тэрээр 2001 онд их спортоо орхисон билээ.
Ц.Элбэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан