Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Путин, Трамп хоёр анх удаа утсаар ярилаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа Дональд Трамптай утсаар ярилаа, хоёр ерөнхийлөгчийн яриа харилцан итгэлцлийн хүрээнд боллоо гэж Кремль мэдээлсэн байна.
“Оросын төрийн тэргүүн Трампад ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргээд, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь амжилт хүслээ. Путин түүний шинэ захиргаатай тэгш эрхийн үндсэн дээр, харилцан бие биеэ хүндэтгэж, хэн хэнийхээ дотоод хэрэгт оролцохгүйгээр нөхөрсөг яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж мэдээлэлд дурджээ.
Кремлийн хэвлэлийн алба бас Путин, Трамп хоёр Орос-америкийн харилцаа “тийм ч таатай биш” нөхцөлд байгаа тухай санал солилцсон байна. Тэд бас хамтын идэвхтэй харилцаа хөгжүүлэх, өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах нөхцөл байдал тогтоох харилцааг хэвийн болгох, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар найдвартай холбоо харилцаа тогтоох талаар ярилцсан гэжээ.
Бас хамтын дайсан номер нэг болох олон улсын терроризм, алан хядлагатай хийх тэмцэлд хүчээ нэгтгэх нь чухал байгаа талаар санал солилцсон байна. Энэ дотор Сирийн хямралыг зохицуулах асуудлыг бас ярьжээ.

0 Сэтгэгдэл