Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Белгийн Додоод яам: Европт 5000 алан хядагч эргэн ирж магадгүй


Сири, Иракаас тун удахгүй 117 жихад Белгид эргэн ирж магадгүй гэж Белгийн Дотоод хэргийн сайд Ян Янбон энэ сарын 13-ны өдөр мэдэгджээ. Сири Иракт байлдаж байлдааны туршлага хуримтлуулсан таван мянган зэвсэгт дайчин Европт эргэн ирж магадгүй байна гэж түүний хэлснийг телевиз радиогийн RTBF компани дамжуулсан байна.
“Тэдний тал нь шоронд орж, бусад нь хяналтад орно. Бас нэлээд нь Сири рүү буцахыг оролдоно, гэсэн ч тэд бас л аюултай, тийм болохоор хяналтад байх болно” гэж сайд хэлжээ.

Өнөөдөр “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эгнээнд 200 белги хүн байлдаж байгаагаас гадна Европын улс орнуудын иргэн  нийт 3-5 мянган хүн алан хядагчдын эгнээнд байлдаж байгаа гэж онцолжээ.

Гэхдээ Ямбон сайд Европоос тэнд байлдаж байгаа зэвсэгт дайчид алан хядагчдын хоёр нийслэл гэдэг Ракка, Мосул хотыг хамгаалахад оролцохын тулд Сири, Ирактаа үлдэхийг бас үгүйсгэсэнгүй.

0 Сэтгэгдэл
***** бүлгүүдийн загалмайлсан эцэг эхүүд болох обама, хиллари хоёр явсанаар алан хядагчид ажилгүй болох нь дээ.
ЭХ хэлний анхан мэдлэг байхгүй ЭНЭ сайтад ТОМ торгууль ноогдуул_
Хамгийн их уншсан