Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Москва, Петербургт халдлага үйлдэх гэсэн хүмүүсийг саатуулжээ
ОХУ-ын нийслэл Москва, Санкт-Петербург хотуудад халдлага үйлдэх гэж бэлтгэж байгаад амралтын өдөр саатуулагдсан хүмүүс нь шашны хэт даврагчид ч биш, олонхи нь “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой биш байжээ.
Холбооны аюулгүй байдлын албаныхны саатуулсан тэр алан хядагчид өөрийн Киргиз, Тажик, Узбек зэрэг орнуудад эрэн сурвалжлагдаж байсан хүмүүс юм байна. Саатуулсан 10 хүний гурав нь л хэт даврагч хүчинтэй холбоотой байж болох бол бусад нь зүгээр л эрүүгийн гэмт хэрэгтнүүд юм байна.
Тэд Санкт-Петербург хотод таксины жолооч, хамгалаагчаар ажиллаж шөнийн клубт байнга уулздаг байжээ. Гурав нь москвагийн Дегунино дүүрэгт барилгын зах дээр худалдаа хийдэг байсан гэнэ.
“Коммерсант” хэвлэлийн эх сурвалжийн хэлснээр бол Тажикийн нэг иргэн л “Лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой нэг бүлгийн гишүүн, Сири рүү явахаар ярьж байсан юм байна. Алан хядагчид түүнийг “Оросын эсрэг ажиллагаанд оролцож үнэнчээ харуул” гэсэн гэнэ.
Петербургт худалдааны “Галарей”, “Академпарк” төвүүд рүү халдахаар зэхэж байсан бүлэглэлийн гишүүдийг саатуулах үеэр автомат, гар буу, зэрэг галт зэвсэг гарсан байна. Харин Москвад тэд ямар газар луу халдах гэж байсныг мэдээлээгүй байна. Хууль хяналтын байгууллагууд тэднийг яг л “парисын маягаар” олон хүнтэй газарт хэд хэдэн бөмбөг дэлбэлэх гэж байсан гэж баталж байгаа юм.

0 Сэтгэгдэл