Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ким Чен Ун: Өмнөдөөс өчүүхэн л өдөөн хатгавал их буугаар бууд
Өмнөд Солонгосын удирдагч Ким Чен Ун саявтар Шар тэнгис дэх Кали, Жанчжэ гэдэг жижиг арлууд дээр байрладаг Солонгосын Ардын армийн гарнизонд очиж байлдааны бэлэн байдлыг нь шалгалаа гэж мэдээллийн “ЦТАК” агентлаг дамжууллаа. СХН-ын дарга, БНАСАУ2ын Төрийн зөвлөлийн дарга гарнизоны байлдааны байрлал, цэргийн албан хаагчдын ахуй хангамжийн байдалтай танилцсан байна
Дайсны байрлалын тухай илтгэл сонссоныхоо дараа Зэвсэгт хүчний командлагч, маршал тэрээр “байрлалдаа байлдааны бэлэн байдлаа өндөржүүлэхийг” тушаажээ. Тэр “Өмнөд Солонгосын цэргүүдийн хянаж байгаа Ёнпхёндо арлын зүгээс ямар нэг өчүүхэн өдөөн хатгалга илэрвэл дээрх байрлалд их буугаар цохилт өгөх төлөвлөгөө боловсруулах”-ыг даалгасан байна.
Ким Чен Ун удирдагчийг Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Хван Бён Со, Жанжин штабын дарга дэд маршал Ли Мён Су, Жанжин штабын нэгдүгээр орлогч, хурандаа генерал Ли Ён Гиль нар дагалдан явжээ.
Үүний өмнө БНАСАУ-ын удирдагч Шар тэнгис дэх Махал арал дээр байгаа их бууны ангийн байлдааны бэлэн байдалтай танилцсан юм. Ким Чен Ун энд “Тэргүүн шугаман дээр байгаа цэрэг дайдчын улс төр үзэл суртлын бэлтгэл нь социалист эх орноо батлан хамгаалахад туйлын чухал үүрэгтэй” гэж тэмдэглэсэн юм.
2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд дээрх Ёпхёндо арлын районд Өмнөд болон Умард Солонгосын талаас харилцан их буугаар гал нээж Солонгосын хойгийн байдлыг хурцатгаж байсан удаатай. Энэ орчимд таван арлыг Өмнөд Солонгос хянаж байдаг нь Умард Солонгосын хилийн шугамд хамгийн ойр байдаг юм.

0 Сэтгэгдэл