Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Федерика Могерини: Европын холбоо АНУ-тай нягт түншлэлээ хадгална
Америкийн Төрийн тэргүүнээр Дональд Трампыг сонгогдсоны дараагаар Европын холбоо АНУ-тай нягт түншлэлээ хадгалахаар Европын холбооны гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нар тохиролцлоо гэж ЕХ-ны Гадаад харилцааны тэргүүн Федерика Могерини мэдэгдсэн байна.
Могерини бас Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар АНУ-ын шинэ захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд дараагийн ээлжит хуралдаандаа тус улсын шинээр сонгогдох Тарийн нарийн бичгийн даргыг урьж байгаагаа илэрхийлснийг дурджээ.
“Бид АНУ-ын ирээдүйн засаг захиргаатай нягт хамтран ажиллана гэж хүлээж байна. Шинэ захиргаатай шилжилтийн эхний долоо хоногоос л хамтран ажиллана. Өнөөгийн засаг захиргаатай өдөр ч шөнө ч хамтран ажиллаж байгаа, гэхдээ засаг захиргаа солигдохыг хүлээж түүнд бэлтгэж байна” гэж Могерини сэтгүүлчдэд хэлжээ.
Тэр “Удахгүй Вашингтонд очих гэж байгаатайгаа нэгэн адил Төрийн нарийн бичгийн шинэ тэргүүнийг Гадаад хэргийн сайд нарын дараагийн хуралдаандаа урьж байна” гэсэн байна.
Америкийн шинэ засгийн улс төрийн бодлогын тухай асуултад Могерини “Дараагийн засгийн гадаад улс төрийн бодлогыг харъя” гэж хариулжээ.
Үүний өмнө Белгийн Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэлхийн дахинд батлан хамгаалах, аюулгүй байдал, байгаль цаг уурын өөрлөлт, худалдаа, цагаачлалын асуудлаар Европ илүү их хүчтэй байр суурь эзлэх болно гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл