Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс 157 оронтой худалдаа хийжээ

Манай улс эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6994.6 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 3726.2 сая ам.доллар, импорт 2768.4 сая ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ  өмнөх оноос 595.8 сая ам.доллар буюу 8.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 200.5 сая ам.доллар буюу 5.1 хувь, импортын хэмжээ 395.3 сая ам.доллар буюу 12.5 хувиар буурчээ.  Гадаад худалдааны тэнцэл  өмнөх оны эхний 10 сард 762.9 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ удаа 194.8 сая ам.доллараар нэмэгдэж, 957.7 сая ам.долларт хүрчээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан