Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хакухо 998 дахь даваагаа авлаа



Энэ жилийн сүүлийнх буюу Кюүшюү башё өчигдөр эхлэв. Өнгөрсөн башёг өнжиж, зүүн хөлийнхөө хуруунд хагалгаа хийлгэсэн их аварга Хакүхо энэ башёд барилдаж байгаа болохоор улам сонирхолтой болох нь дамжиггүй хэмээн сүмо сонирхогчид таамаглаж байна. Тэр бүү хэл “Гоёдо онцгойрч аваргалж чадах уу? аль эсвэл Хакүхо Даваажаргал үгүй гэх үү?” гэх зэргээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Ямартай ч өчигдөр эхэлсэн барилдаанд энэ башёг өнжиж магадгүй гэж байсан Окиноүми их аваргатай учраа таарсан ч уналаа. Түүний хувьд шулуун гэдэсний буглааны улмаас хагалгаанд орсон байгаа.
Шарх нь бүрэн аниагүй байгаа учир энэ удаагийн башёг өнжиж магадгүй гэж байсан юм. Харин их аваргын хувьд сүмод орсноос хойш 998 дахь даваагаа авсан нь энэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан