Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Нарантунгалаг: Би сэтгэлээр унаагүй


Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын тулаанч, “Кобра” хочит Марат Гафуровтой тулалдан даагаа нэхсэн ч харам­салтайгаар ялагд­сан. Гэсэн ч түүнд “One” холбооны зүгээс дэлхийн аварга гэдгийг нь баталж, аваргын бүсийг үүрд хадгалуулахаар өгсөн байгаа. Харин ялагдлынхаа талаар гавьяат маань “Хариу тулаан хийх хүсэлдээ хөтлөгдөж их ч хөлс урсгасан бүтэн жилийг өнгөрөөлөө. Хүсч, дурлаж явсан учир би сэтгэлээр унаагүй ээ. Хоёрдугаар үеэс довтолгоонуудаа чангаруулах, өөрөөсөө барилдах гэх мэт бодсон санаснаа хэрэгжүүлж чадаагүйдээ багш баг хамт олноосоо уучлалт гуймаар байна. Монгол тулаанчдын амжилтын зам тасрахгүй, миний амжилтыг хэд нугалах залуус олон байгаа гэдэгт итгээрэй” гэжээ. Тэрээр дээрх тулааны эхний үед боох мэхээр ялагдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан