Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын коксжих нүүрсний нөөц багаслаа


Хятадын металлургийн томоохон компаниудын коксжих нүүрсний нөөц багасч ердөө 9 хоногийн хэрэгцээ хангахаар байна гэж Гонконгийн хөрөнгө оруулалтын Argonaut Securities компанийн шинжээч Хелен Лоу мэдээллийн Reuters агентлагт яриа өгөхдөө тэмдэглэжээ.

Энэ бол 2013 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлэт гэж тэр тэмдэглэсэн байна. Гол хэрэглэгчдийн нөөц ингэж багасч байгаагаас БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсч байгаа юм байна. “Зах зээл их хатуу байна. Дэд бүтцийн үйлдвэрлэлд гангийн эрэлт хэрэгцээ байсаар байна. Ийм ч болохоор заводууд түүхий эдээ авах л болно, харин өндөр өртөгтэй л байх болно” гэж Хелен Лоу хатагтай тэмдэглэжээ.

Арваннэгдүгээр сарын эхээр хятадын Далянийн түүхий эдийн бирж дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ  1405 юань хүрч өссөн бол коксны үнэ 1910 юань болжээ хэмээн  metalindex.ru сайт мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан