Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Азийн хүүхдүүд” спортын наадмаас хоёр хүрэл, нэг алтан медаль хүртлээ

ОХУ-ын Якут улсын Якутск хотод энэ сарын 4 нд нээлтээ хийсэн  олон улсын “Азийн хүүхдүүд” Ү дугаар наадамд оролцож буй  чөлөөт бөхийн тэмцээн “Эллэй Боотур” спортын ордонд эхэлж хөвгүүдийн 32, 42, 54 кг, охидын 32, 37, 48 кг-ийн жингүүдийн барилдаан боллоо. Дэвжээнд гарсан манай  гурван  бөх гурвуулаа медальд хүрчээ. Чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас 12 бөх өрсөлдөж  42 кг-д барилдсан  Дархан Уул аймгийн “Хасу Мегаватт” клубын бөх, өсвөр үеийн улсын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 54 кг-д барилдсан Алдар спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал хүрэл эрэгтэйчүүдийн 54 кг-д зодоглосон “Тэмүүжин” клубын тамирчин З.Занабазар алтан медаль хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан