Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бан Ги Мун Пакистанд болсон алан хядах үйлдлийг эрс шүүмжлэв

Б.БАДРАЛ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун арваннэгдүгээр сарын 12-нд Пакистаны өмнөд нутагт болсон алан хядах халдлагын улмаас 50 гаруй хүн амь үрэгдсэнийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр Пакистаны удирдлагад бичсэн мэдэгдэлдээ тус улсын удирдлага аймшигтай алан хядах үйлдэл хийсэн этгээдүүдийг аль болох богино хугацаанд баривчлан шүүнэ гэдэгт итгэж байна гэжээ. Мөн тус мэдэгдэлд “Ерөнхий нарийн бичгийн дарга нь Пакистаны Белужистан мужийн Хуздар хот дахь суфи урсгалын бунханд мөргөлчдийн эсрэг хийгдсэн алан хядах дайралтыг эрс шүүмжилж байна. Тэрбээр амь үргэдэгсдийн гэр бүл, Пакистаны ард түмэн ба Засгийн газар чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөж байна” гэжээ.

Хуздар хот дахь  Шах Нуранийн бунханд болсон дэлбэрэлтийн улмаас 52 хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлтийн үеэр бунханд 600 орчим мөргөлч байсан аж. 14 настай амиа золиослогч алан хядах ажиллагааг явуулсан байна. Энэхүү ажиллагааны хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээж байгаагаа албан ёсоор мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан