Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Өвөр монголын цагдаагийн орлогч даргыг цаазалжээ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Цагдаагийн удирдах газрын дэд дарга асан Жао Липинийг авлига авсан, хүний амь хөнөөсөн, хууль бусаар галт зэвсэг,сум галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсны нь төлөө хоёр сая юаньтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нь хураан цаазаар авах ял оноосон байна.
Түүний хэргийг Шаньси мужийн Тайюань хотын Ардын шүүх тасалж баасан гарагт ялыг нь баталжээ.
2015 оны гуравдугаар сарын 20-нд Өвөр монголын Чифэн хотноо Жао Липин галт зэвсэг хэрэглэн Ли гэдэг эмэгтэйн амийг хөнөөсөн юм. 2008-2010 онд Жао Липин Өвөр Монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргын алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглан гурав дахь этгээдтэй хамтран бизнес хийж, албан тушаалтнуудыг томилон, 23,68 сая юанийн авлига авчээ.
2005-2010 оны хооронд 65 настай Жао Липин Өвөр монголын өөртөө засах орны Нийгмийг аюулаас хамгаалах удирдах газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ӨМӨЗО-ны Бүх хятадын ардын улстөрийн зөвлөлдөх хорооны дэддаргаар ажиллаж байжээ.

0 Сэтгэгдэл