Монголын чөлөөт бөхийн холбоо зуны 30 дугаар буюу Лондонгийн
олимпод эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг буюу бүтэн багаараа, эрэгтэйчүүдийн
55, 74, 84, 120 кг-ын жинд олимпын эрх хүртээд байсан. Эдгээр жинд хэн гэгч тамирчин оролцох нь тодорхойгүй
байсан бол тэд хэнийг нь илгээхийг албан ёсоор шийджээ. Тодруулбал 2011 оны дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн болон олимпын эрхээ албан ёсоор өөрсдөө авсан бөхчүүдийг
олимпод нь илгээхээр болсон байна. Ингээд дараахь тамирчин “Лондон 2012” зуны олимпыг
зорихоор болжээ.
Эрэгтэй:
55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: ОУХМ О.Үйтүмэн
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат
Эмэгтэй:
48 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: ОУХМ С.Бямбацэрэн
63 кг: Гавьяат тамирчин С.Батцэцэг
72 кг: Гавьяат тамирчин О.Бурмаа
Ж.Мааяа