Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагслаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцрохыг шаардсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Өчигдөр Сөүл хотод томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болжээ.

Хүмүүс Пак Гын Хэг огцрохыг шаардсан уриа лоозон, лаа барин гудамж, талбайд жагссан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр уг жагсаалд 260 мянга гаруй хүн оролцсон байна. Энэ нь 1987 онд Өмнөд Солонгос ардчилалд шилжсэнээс хойших хамгийн том жагсаал юм.

Хэсэг бүлэг жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг чиглэн алхаж, цагдаа нартай мөргөлдөөн үүсгэсэн байна. Энэ хэргийн улмаас нэг хүнийг баривчилсан бөгөөд дөрвөн цагдаа гэмтжээ.

Энэ жагсаалд сөрөг хүчний удирдлагууд мөн оролцсон байна. Тэд олон нийтийн бухимдалтай байгааг ашиглан Ерөнхийлөгч Пак Гын Хэд илүү шахалт үзүүлэх зорилготой байна.

Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн багын найзыг эрх мэдлийг урвуулан ашиглах, залилангийн хэрэгт оролцсон хэргээр баривчилсан билээ. Мөн Ерөнхийлөгчийн хоёр туслахыг ийм хэргээр баривчилсан байна.

Прокурорууд энэ долоо хоногийн сүүлээр Ерөнхийлөгчийг байцааж магадгүй гэсэн таамаг газар авсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан