Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан Крымийн хойг дээрх Оросын цэргийн объектүүд дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар зэхэж байсан Украйны Батлан хамгаалах яамны тусгай бүлгийн гишүүдийг баривчилсан тухай “ТАСС” мэдээлж байна.
Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас тараасан мэдэгдэлд ”Крымийн хойгийн цэргийн дэд бүтэц ба ус цахилгаанаар хангах төвүүдэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан Украйны Батлан хамгаалах яамны дэргэдэх тагнуулын ерөнхий газрын алан хядах бүлэглэлийн гишүүдийг Севастополь хотод баривчиллаа. Баривчилагдсан этгээдүүдээс өндөр хүчин чадалтай тэсрэх төхөөрөмж, зэвсэг, сум, тусгай холбооны хэрэгсэл, хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар зэхэж байсан объектүүдийн зураг гэсэн нотлох баримтыг хураан авсан” гэжээ.