Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Монгол Улс далайд гарцтай болно гэнэ
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Х.Хэрлэн “Удахгүй Монгол Улс далайд гарцтай орон болно” гэж мэдэгдсэн байна. Түүнийхээр бол Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж БНХАУ-ын Тянжинь хотын Биньхай дүүрэгт 10 га газрыг далайн тээврийн логистикийн зориулалтаар 50 жилийн хугацаатай түрээсэлж байгаа юм байна.
“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн захиалгаар “Тянжинь хотын барилгын зураг төслийн хүрээлэн”-д Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан гэж Х.Хэрлэн захирал тэмдэглээд энэ төслийн нийт өртөг 48,7 сая ам.доллар гэжээ.
“Энэ төсөл бол Ази Европыг холбох маш чухал ач холбогдолтой логистикийн сүлжээ байгуулах төсөл. Үүгээр бид ашигт малтмал, хөдөө аж ахуйн түүхий эдээ гурав дахь орноор дамжуулахгүйгээр, цаг хугацаа, зардал хэмнэн зах зээлд гаргаж, гадаадаас бараа бүтээгдхүүн авах болно. Нэг үгээр хэлбэл Монгол Улс далайд гарцтай болно” гэж Х.Хэрлэн захирал хэлж байна.

0 Сэтгэгдэл
Дэмжигч
Хятадууд хулхидчихгүй бол чихэнд чимэгтэй мэдээ байна. За тэгээд Хятадууд Тэр Тянжингийн боомт хүргэх ачааг чинь зүгээр л нэг явуулна гэж байхгүй дээ. Маш олон шалтаг шалтгаан хуулиар боомилж эцэст нь ажиллах аргагүй болгоно шүү
2016.11.10