Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьс ширийг түүхийгээр нь экспортод гаргаж эхлэв

Б.МЯГМАРЖАВ

“Энэ жил малын гаралтай түүхий эд үнэгүйдэж малчдын амьдрал зутруухан байна. Ах нь гэхэд наймдугаар сарын сүүлээр нэлээд хэдэн малаа муулж хүүхдээ хот руу сургуульд явууллаа. Үхрийн шир л гэхэд 20 мянган төгрөг болтлоо буурсан байсан. Одоо ч махны үнэ гавихгүй шинжтэй. Хэдэн малчид хавар ноос, ноолуур гарах үед  өвөл бол идэшний цагаар цөөн хэдэн бог, бод зарж л бэлэн мөнгөтэй залгадаг. Гэвч одоо ямар байхыг мэдэхгүй. Ченжийн сүлжээг байхгүй болгож хөдөө аж ахуйн биржээр малын гаралтай түүхий эдийг боруулж эхэлсэн ч энэ байгууллагыг ашиггүй ажиллаж байна гээд янз бүрийн л юм ярьж эхэлж байна. Уг нь, хөдөө аж ахуйн биржийн худалдаа, арьс ширний урамшуулын мөнгө гээд малчдын санхүүд тус дэм болохоор төрийн дэмжлэгүүдэд   малчид сэтгэл хангалуун байлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж малчид зутруухан байна” хэмээн Архангай аймгийн Тариат сумын малчин Э.Болдбаатар хуучилсан юм. Тэрээр хотод хэдэн хонины махаа борлуулахаар ирээд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр хонины мах килограмм нь 2700 төгрөгөөс эхэлж байна. Харин килограммаар нь авбал 4500 төгрөгөөр борлуулж байв. Манай улс жилд дунджаар  найман сая орчим мал нядалдаг гэх албан ёсны тоо гарсан байдаг. Хармсалтай нь, энэ муулсан малын түүхий эдийг дотооддоо боловсруулах боломж тааруу учир энэ төрлийн түүхий эд ашиглахдагүй “хог” болон үлдэх эсвэл агуулахад хураагдан хэзээ мөнгө болохоо хүлээн сууна.


Б.Төгс-Эрдэнэ: Хонины нэхий 3000, ямааны арьс 8000 төгрөг болсон

Тэгвэл салбар хариуцсан яам энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Энэ тухай ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнээс тодрууллаа.

-Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж байгаа талаар малчид гомдоллож суугаа. Энэ талд дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Арьс ширний үнэ ойрын хоёр жилд нэлээд унаж эхэлсэн. Үүнийг тогтворжуулах үүднээс яамны зүгээс тогтоол гаргасан. 2013 онд Арьс ширний үйлдвэрлэл, худалдаа техникийн зохицуулалтад мөрдөх тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу арьс ширийг түүхийгээр нь бус заавал боловсруулж экспортод гаргах болсон байдаг. Харин дотоодын үйлдвэрүүд арьс ширийг боловсруулах хүчин чадал дутмагаас арьс шир хуримтлагдсан байсан. Тйимээс 2015 оны нэгдүгээр сараас уг тогтоолд хориг тавьсан. Ингээд тогтоолыг арван сарын хугацаанд мөрдөхгүй байх шийдвэр гарсан. Үүний хүрээнд бүх төрлийн арьс ширийг түүхийгээр нь экспортод гаргаж эхэлсэн.

-Энэ тогтоол гарснаар түүхий эдийн үнэ өссөн үү. Тухайлбал, ямар арьс хэдэн төгрөгөөр нэмэгдээд байгаа вэ?
-Тогтоолыг есдүгээр сарын 14-нд гаргасан. Тогтоол гарснаас хойш орон нутагт болон томоохон түүхий эдийн захуудаар явж судалгаа хийсэн. Тэгэхэд арьс ширний үнэ тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, хонины нэхий 300, ямааны арьс 7000-8000 төгрөгийн үнэтэй болсон байсан.

-Арван сарын хугацаанд мөрдөнө гэхээр  яг хэзээнээс эхэлж үйлчлэх юм бол?
-Аравдугаар сарын 1-нээс эхэлсэн гэж тооцож байгаа.

-Сүүлийн үед олон мянган адууг хямд өртгөөр хилээр гаргаж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Энд яамны зүгээс хэрхэн оролцдог юм бэ?
-Манай улс БНХАУ-руу хоёр төрлөөр адуу гаргаж байгаа. Үүнд, таваарын болон үржлийн зориулалтаар. Үржлийн адууг манайх хариуцаж гаргадаг. Экспортод гаргах тусгай зөвшөөрөл лицензийг манайхаас өгдөг. Таваарын зориулалтаар адуу гаргах бол МХЕГ-т мэдэгдлээ өгөөд гаргадаг. Яамны зүгээс МХЕГ-т тодорхой хэмжээнд хориглох, эсвэл тоо заах албан бичиг өгөхөөр төлөвлөөд байгаа. Адуу экспортлох нь улирлын чанартай байдаг. Тиймээс өвөл хүйтэрэхээр экспорт зогсоно гэж ойлгож болно.

-Үржлийн чиглэлээр хэдэн адуу гаргаад байна вэ?
-Адууны удам угсааг сайжруулах зорилгоор Өвөрмонголын хошууд руу экспортод гаргаж мөн импортоор адуу авч байгаа. Экспортоор жилд 50 гаруй л адуу гаргадаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан