Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Samsung”-ийн байранд нэгжлэг явуулжээ


Б.БАДРАЛ


Өмнөд Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Паг Гөн Хи-ийн тойрон хүрээлэлтэй холбоотой авлигын хэргийн мөрдөн байцаах ажлын хүрээнд “Samsung Electronics” компанийн байранд нэгжлэг явуулсан тухай “Ренхап” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгчийн нэр хүндийг сэвтүүлсэн гол буруутан Чхве Сун Силь –ийн охинд хууль бус санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан эсэхийг прокурорын газрын мөрдөн байцаагчид шалгаж байгаа аж.

“Samsung Electronics”-ийг Чхве Сун Силь ба түүний охинд 2,8 сая евро өгсөн тухай мэдээллийг шалгаж байгаа. Хэргийн эзний охин нь дуулиан дэгдэхээс өмнө Өмнөд Солонгосын морин уралдааны шигшээ багт багтдаг байсан тул цагдаа нар тус улсын Морин уралдааны үндэсний холбоо ба түүнтэй холбоотой байгууллагуудын байранд ч нэгжлэг хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан