Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар дахь Турк сургуулийг хаах гэнэ

Туркийн засгийн газар Улаанбаатар дахь турк сургуулиа хаах гэж байна хэмээн ca-news.org сайтад бичсэн байна. Энэ сургууль нь АНУ-д амьдардаг, туркийн сөрөг хүчний гол төлөөлөгч Гюлен Фетхуллахын байгуулсан сүлжээний нэг хэсэг гэж Туркийн засгийн газар үзэж байгаа юм байна.

Энэ сургуулийн багш нарын ихэнх нь Туркийн нэр хүндтэй их сургуулиудад багшилж байсан, төгсөгчид нь Турк, Европ, АНУ-д суралцах боломжтой юм. Турк улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Мурат Карагез энэ тухайд Монгол Улс нь Феттхуллах Гюлений удирддаг туркийн сөрөг хүчний нэг салбар болохыг хүсэхгүй байна гэжээ.
“Харамсалтай нь FETÖ буюу Гюлений байгууллага бол Евразид, үүн дотор Монголд  үйл ажиллагаа явуулдаг алан хядагч байгууллага гэж Туркийн засгийн газар үзэж байна. Энэ байгууллага улс орны аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй учраас бид Монголын Засгийн газар, олон нийтэд анхааруулж байна. Туркт өнгөрсөн долдугаар сарын 15-нд болсон шиг төрийн эргэлт Монголд гараасай гэж бид бодохгүй байна” гэж Мурат Карагез хэлжээ.
Ийм учраас Туркийн засгийн газар монгол дахь турк сургуулийг хаах юм уу туркийн засгийн газрын “Маариф” компанид шилжүүлэх асуудал ярьж байгаа юм байна.

Энэ долоо хоногт Туркийн парламентын гишүүн Нуреддин Наватову, Абдулкадир Акгул, Резит Полат, Фехми Купку, Зия Актунялдиз, Эркан Хаберал, Бюлент Йенер Бектасогли и Гем Султан Актас нар болон Туркийн Гадаад хэргийн яамны ажилтнууд Улаанбаатарт ирэх гэнэ.

Энэ сарын 3-нд Туркийн Боловсролын дэд сайд Юсуф Текиний санаачлагаар туркт байдаг Гюлений мэдлийн 3000 бага, 950 хувийн сургуулийг хаасан юм. Энэ дэд сайд мөн энэ сарын 3-нд Улаанбаатарт ирж турк сургуулийг хаах талаар ярилцсан байна. Туркийн Хөгжлийн агентлаг ТИКА-гийн тэргүүн Сердар Кам ч бас Улаанбаатарт энэ асуудлаар иржээ.
Наймдугаар сарын эхээр Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу Монгол Улсын Гадаад хэргийн сайдад утасдаж Гюлений байгууллагын үйл ажиллагааны талаар хэлэн анхааруулсан юм хэмээн мэдээлэлд дурджээ. 

0 Сэтгэгдэл
Turkey d alan hyadlaga ikhtei. Tiimees neeh dewergej bolohgvi um bgaan. Mgl d bgaa Turkey gesen hoolnii gazar, surguuluud geed...
Хамгийн их уншсан