Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жорж Вашингтоноос Барак Обама хүртэлх сонгуулийн 10 баримт


-АНУ 1789 оноос хойш Ерөнхийлөгч сонгож байна. Анхны Ерөнхийлөгчөөр Жорж Вашингтоныг 100 хувь санал нэгтэй сонгож байжээ. 1792 онд мөн түүнийг хоёр дахь удаагаа сонгосон. Тэрээр АНУ-ын өнөө хүртэлх түүхэнд төлөөлөгчдийн танхимаас 100 хувийн дэмжлэг авч сонгогдсон цорын ганц Ерөнхийлөгч.

-АНУ-ын түүхэнд нам бус хоёр Ерөнхийлөгч байв. Жорж Вашингтон / 1789-1797/ болон Жон Тайлер /1841-1845/. Жорж Вашингтон намуудын тэмцэл нь улс төрийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж, улс орны хөгжлийг удаашруулна гэж үздэг хүн байв. 1841 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш нэг сарын дараа өөд болсон Уильям Харрисоны дараа Ерөнхийлөгч болсон Жон Тайлер уг нь Ивгүүдийн намын гишүүн байв. Гэхдээ Ерөнхийлөгч болоод нам нэгтнүүдийнхээ үзэл бодлоос зөрсөн гэгдээд намаасаа хөөгдсөн.

-Ерөнхийлөгчийн албанд дундаа завсарласан ч хоёр удаа сонгогдсон хүн бол Гровер Кливленд. Тэрээр 1885-1889, 1893-1897 онд АНУ-ын 22, 24 дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

-ХХ зууны дунд үе хүртэл, Жорж Вашингтоны тогтоосон, бичигдээгүй хууль үйлчилж Ерөнхийлөгчид нэг хүн гурван удаа нэр дэвшиж байгаагүй гэж болно. Уилсса Грант /1869-1877/, Теодор Рузвельт /1901-1909 /нарын оролдлого амжилтгүй болж байж. Хоёроос илүү удаа сонгогдсон цор ганц Ерөнхийлөгч нь Франклин Рузвельт /1933-1945/. Дэлхийн хоёрдугаар дайны үед 1940 онд тэрээр гуравдахь удаагаа сонгогдон 1944 онд дөрөвдэх удаагаа сонгогдож, АНУ-ын төрийн тэргүүний албыг нийт 12 жил гаруй хашсан.

1951 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  нэг хүн Ерөнхийлөгчид хоёроос дээш удаагаа соногдохыг  хязгаарласан.

-АНУ-ын сонгуулийн түүхэнд төлөөлөгчдийн санал, сонгогчдын саналаас зөрж  байсан хэд хэдэн тохиолдол бий. 1824, 1876, 1888, 2000 онд сонгогчдоос олонхийн санал авсан нэр дэвшигчид, төлөөлөгчдийн санал хураалт дээр унаж байжээ. 2000 онд Ардчилсан намаас нэр дэвшигч Альберт Гор өрсөлдөгч Жорж Бушдаа ялагдсан. 1876, 2000 оны сонгууль будлиантай болсон гэсэн шүүмжлэл дагуулсан байдаг.

-Өөрийнхөө  мужаас дэмжсэн нэр дэвшигчийн төлөө төлөөлөн сонгогчид саналаа өгөөгүй 157 тохиолдол байдаг, гэхдээ энэ нь сонгуулийн дүнд нөлөөлж чадаагүй. Хамгийн сүүлд 2000 онд Колумбын холбооны тойргийн Ардчилсан намын төлөөлөгч өөрийн намаас нэр дэвшсэн Альберт Горын төлөө санал өгөхөөс түдгэлзсэн. Нийт 24 мужид сонгогчдынхоо саналын эсрэг санал өгсөн төлөөлөгчид торгуулийн хариуцлага ногдуулах тухай заалт байдаг ч амьдрал дээр хэрэглэж байгаагүй.

-2008 онд Барак Обама өөрийн сонгуулийн кампанит ажлаа төрөөс санхүүжүүлсэн анхны нэр дэвшигч болсон. Нэр дэвшигч өөрийн сурталчилгаандаа 80 сая доллар зарцуулах хуультай.

-1928 оноос хойш анх удаа 2008 оны сонгуульд Ерөнхийлөгчид өмнө нь төрийн тэргүүн ч байгаагүй, дэд ерөнхийлөгч ч байгаагүй хүн нэр дэвшсэн.
-АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөр нэг ч удаа эмэгтэй хүн ажиллаж байгаагүй. Дэд Ерөнхийлөгчид хоёр удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байжээ. 1984 онд Жеральдин Ферраро Ардчилсан намаас Уолтер Мондейлтой хамт нэр дэвшиж байсан бол 2008 онд Сара Пейлин Бүгд найрамдах намаас Жон Маккейнтой хамт нэр дэвшиж байсан. 2008 онд Хиллари Клинтон АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох боломжтой байсан ч намын сунгаанд Барак Обамад ялагдсан.

-АНУ-ын түүхэнд Конгресст Ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй гэсэн санал 700 гаруй удаа гарч байсан гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан